Монгол хэл, бичгийн шалгалтыг ирэх бямба гарагт зохион байгуулна
Монгол хэл бичгийн шалгалтын төв дээр ажиллах комиссын гишүүдэд ажлын чиглэл танилцуулах, удирдлага арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Монгол хэл бичгийн шалгалтын төв дээр ажиллах комиссын гишүүдэд ажлын чиглэл танилцуулах, удирдлага арга зүйгээр хангах, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Увс аймгийн Тариалан сумын Хархираа багийн “Бураатайн сайр” гэдэг газар Хархираа голын мөс цөмөрч бага оврын ачааны автомашин суусан тухай дуудлагыг 03.29-ний өдрийн 11:00 цагт хүлээн авсан байна.
Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Сургалтын танхим Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн "Цагаан үзэг" холбоо, эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Вакцин” клуб хамтран сэтгүүлчдэд зориулсан “Эрүүл мэндийн сэдвээр бичих нь” сургалт зохион байгуулна.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 48 цэгт 48 багийн 194 эмч, ажилтан ажиллана. Та өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 09:00-16:00 цаг хүртэл ажиллана.
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр салхи секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Шууд хэлье, лабораторитай холбоотой санал огт ирээгүй. Ийм яриа ч байхгүй, цаасан дээр буусан төсөл, санал ч байхгүй. Бидэнд олон улстай харилцаж, ажиллах шаардлага зүй ёсоор тулгардаг. Учир нь халдварт өвчин нэг улс, нэг нутгийн асуудал биш. Нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал, цар тахал үүсч болзошгүй нөхцөл байдлын талаар олон улстай мэдээлэл солилцож, хурал зөвлөгөөн зохион байгуулж, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, тандалт судалгаа хийдэг.
Монгол Улсын 3X3 үндэсний эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд 2022 дэлхийн аваргад өрсөлдөх эрх баталгаажлаа. Тодруулбал, ОУСБХ буюу ФИБА 2022 оны ФИБА 3х3 Насанд хүрэгчдийн дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авсан эрэгтэй, эмэгтэй тус бүр 20, 20 улсын нэрийг зарласан байна.
Хөгжлийн банкинд ажиллаж байсан зарим хүмүүсийг нэг сарын хугацаатай саатуулсан байгаа юм байна. Тэгвэл яагаад хамгийн их асуудлыг хариуцаж байсан Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөнийг авч үлдэж байгаа юм. Яагаад бусдыг нь шалгаж байгаа юм бэ. Гомдлууд надад ирж байна. МАН-ынхан өөрсдийнхөө нөлөө бүхий хүмүүсийг авч үлддэг юм уу, Хууль зүй дотоод хэргийн сайд аа, шударга юм уу, Орон нутгаар нь ялгаварлаад байна уу, Хууль бүгдэд нь жигд үйлчлэх ёстой
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөнийг удирдан зохион байгуулж, энэ онд нийслэлд хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар хэлэлцсэн юм.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Хот байгуулалт, хөгжлийн газрын томилгоот бүрэлдэхүүний бэлэн байдлыг шалгаж, иж бүрэн сургуулийг өнөөдөр зохион байгуулав. Тус үзлэг, сургууль нь болзошгүй гамшгийн аюулаас хүн ам, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг сургах, харилцан хамтын ажиллагааг хангах зорилготой юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ерөнхийлөгч, Сайд нарын танхимын Шийдвэр бэлтгэх газрын Шийдвэрийг шалгах хэлтсийн орлогч дарга Убалиев Элдияр Маматжамовичийг хүлээн авч уулзав.
Туркийн Анталья хотод жүдо бөхийн их дуулга ирэх сарын 1-3-нд болно. Тэмцээнд 67 орны 564 (эрэгтэй 336, эмэгтэй 228) тамирчин өрсөлдөхөө мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч П.Нямлхагва, М.Бундмаа нарын удирдлага дор 18 жүдоч зодоглох юм.
Өнөөдрийн байдлаар Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 5.3 /Талууд улсын хил нэвтрэх хөдөлгөөнийг зогсоосон буюу хязгаарласныг цуцалсан талаар цаг тухайд нь дипломат шугамаар харилцан мэдээлнэ/-т заасны дагуу Оросын талаас хоёр улсын хилийн боомтоор зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлүүлэх талаар албан ёсоор мэдээлэл ирээгүй байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 87 халдвар шинжилгээгээр батлагдлаа. Үүний 61 нь Улаанбаатарт, 26 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Харин нас баралт бүртгэгдээгүй байна. Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 335 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 13 хүний биеийн байдал нэн хүнд бол 56 хүн хөнгөн байна.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2022 оны 3 дугаар сарын 21-25-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 444 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 247 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 197 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ы “Ногоон санхүүжилт-Бүс нутгийн чуулган” эхэлнэ.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барихаар бэлтгэж буй энэ цаг үед Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монголын Морин спорт, уяачдын холбоо, Монгол Үндэсний морин уралдаан, уяачдын холбоо, “Монгол адуу” нийгэмлэгийн удирдлагуудтай өчигдөр уулзлаа.
Харин хуралдааны үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшээд байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн байна. Ингэснээр МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, Биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр болсон юм. Улмаар санал хураалтад Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдлоо.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 10, II тунд 18, III тунд 121, IV тунд 106, нийт 255 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.7 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.6 хувь байна
Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 хэм, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 3 хэм дулаанаас 2 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.