"Өдөрт 700 гаруй хүн эмнэлэгт хэвтэж байхад 600 гаруй хүн эмнэлгээс гарч байдаг"
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын хувьд сүүлийн 10 жилд бүтэц, орон тоог огт нэмэгдүүлээгүй. 54 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, төрөөс баримтлах эрүүл мэндийн бодлогын хүрээнд орон тоондоо тааруулаад хөгжил дэвшил, шинэчлэл хийхгүй бол болохгүй. Өвчтөнийг өвдсөн хойно нь эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх талд анхаарахыг чухалчилж, энэ хүрээндээ нийгмийн эрүүл мэндийн хоёр хэлтсийг байгууллаа. Мөн нийслэлийн хэмжээнд нийгмийн эрүүл мэндийг хариуцсан орлогч дарга ажиллуулж байна. Энэ бүгдийг хуучин орон тоондоо багтаагаад шийдсэн.


















