У.Хүрэлсүх: Эх орондоо алтан медаль авчирсан Э.Содномпилжээдээ баяр хүргэе
Тэрбээр, "Монгол хүний их хавыг гайхуулж "Токио-2020" паралимпын наадмын дээд амжилтыг шинэчлэн тогтоож, эх орондоо алтан медаль авчирсан Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээдээ чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе. Манай баг тамирчид медалийн буухиаг үргэлжлүүлж, Токиогийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа олонтоо мандуулна гэдэгт итгэлтэй байна" гэж бичжээ.


















