Шадар сайд Баянхонгор аймагт ажиллалаа
Монгол улсын Шадар сайд С.Амарсайхан Баянхонгор аймагт ажиллаж, аймгийн Онцгой комиссийн хуралдаанд оролцлоо. Цар тахлын нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, хичээл сургуулийн үйл ажиллагааг танхимаар эхлүүлэх бэлтгэл ажлыг хэрхэн хангаж буй талаар болон өвөлжилтийн бэлтгэлийн явцын талаар Шадар сайд холбогдох албаныханы мэдээллийг сонсож дүгнэсэн юм.



















