"ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдад нэг сая төгрөгийн тэтгэлэг олгоно"
Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар өнөөдөр эхэллээ. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад 40 420 шалгуулагч бүртгүүлжээ. Баян-Өлгий аймгийн хэмжээнд ЭЕШ-д өндөр оноо авсан хүүхдүүд болон тэдний эцэг, эх багшийг урамшуулж, сая хүртэлх төгрөгийн тэтгэлэг олгодог хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.



















