Токио-2020: Э.Цэндбаатар медалийн төлөөх тулаанд ялагдлаа
Монголын боксчин Э.Цэндбаатар Олимпийн наадмын медалийн төлөөх шийдвэрлэх тулааныг Оросын Алберт Батыргазиевийн эсрэг хийлээ. Дэлхийн чансааны хоёрт эрэмбэтэй, мэргэжлийн рингэнд гурван ч тулаан хийж ялалт байгуулсан энэ орос тамирчныг хожвол Монголын баг энэ олимпоос дөрөв дэх медалиа зүүх байв.


















