Үс засуулбал өнгө зүс сайжирна
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 6.
Билгийн тооллын XVII Жарны “Цөөвөр” хэмээх Цагаагчин төмөр үхэр жилийн Зуны дунд хөх морь сарын шинийн 6.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнгээр ахлуулсан Ажлын хэсэг хуралдаж, Нийслэлийн Спорт хороо, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба болон дүүргүүдийн ЗДТГ-ын дарга нар, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсролын хэлтсийн мэргэжилтнүүд оролцлоо. Хурлаар нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамир, спортын талбайг зориулалтын бусаар ашиглаж байгааг зогсоох, газрын маргаантай асуудлыг судлан шийдвэрлэх, цаашид сургуулийн эзэмшлийн газрыг зориулалтын дагуу ашиглахад анхаарах зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
“Эртэч Монгол” санаачилгын хүрээнд төрийн албаны шинэтгэлийг салбар бүрт жигд хэрэгжүүлэх, яам, агентлагийн үйл ажиллагааны чиглэлээр шинэтгэлийн түншлэл, ойлголцол, төлөвлөлтийг оновчтой тодорхойлж, шинэтгэлийн хамрах хүрээнд сул орон зай үүсгэхгүй байх зорилго бүхий өглөөний цуврал уулзалт, хэлэлцүүлгийг Төрийн албаны зөвлөлөөс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яаманд тус тус хийгээд байна.
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь иргэдийн эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажилладаг. Өчигдөр буюу зургадугаар сарын 14-нд нийт 393 дуудлагад үйлчилж ажиллалаа. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 21 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 2.1 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 51 иргэн хандсанаас 19 иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 32 иргэнтэй оператор ажилтан холбогдож, мэдээлэл өгч ажиллажээ.
Энэ сарын 15-16-нд нутгийн зүүн хагаст, 17-19-нд зүүн аймгуудын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо үргэлжлэн орох тул болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Нийслэлд өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулж эхэлсэн. Ингэхдээ хүүхдийн эцэг эхийн зөвшөөрлөөр вакцинд хамруулна. Тодруулбал, хүүхдээ вакцинд хамруулах хүсэлтэй бол эцэг, эхчүүд дархлаажуулалтын цэгүүдэд очиж, хүсэлтээ гаргаснаар боломжтой аж. Харин хүүхэд өөрийн дураар вакцинд хамрагдах боломжгүй.
ХУД-ийн 17 хороонд эзэмшиж байсан 19 ААН, иргэний газар хүчингүй болсон. Тус ААН-д газар эзэмших эрх нь дуусгавар болгосон мэдэглийг өнөөдөр хүргэж байгаа. Тухайн байршилд нийт 22 ААН, иргэдийн газар эзэмших эрхийн судалгаа бүртгэгдсэн байдаг. Үүнээс энэ удаад 19 ААН, иргэний газрыг хүчингүй болголоо. Гурван ААН, иргэний газар дээр барилга байгууламж баригдсан байгаа учир тухайн барилга байгууламж бусад газрыг хүчингүй болгохоор дараагийн арга хэмжээ авагдаад явна. Одоогийн байдлаар газар нь хоосон байсан ААН, иргэний газрыг хүчингүй болгосон.
-Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 415 хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 894 995 хүн, хоёрдугаар тунд 1 657 793 хүн хамрагджээ. Өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг Улаанбаатар хотод Файзер вакцинд хамруулж эхэлсэн. Тиймээс эцэг эхийн зөвшөөрлөөр вакцинд хамрагдах боломжтой.
Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 380 болж байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 553 сорьцод шинжилгээ хийснээс 2386 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 80 733 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1675 нь Улаанбаатар хотод, 711 нь орон нутагт байна. Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 797 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57 822 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 380 болж байна.
Уг барилдааныг зохион байгуулах зөвшөөрлийг Улсын Онцгой Комиссоос авсан бөгөөд телевизийн 4 сувгаар шууд дамжуулах юм байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 802, II тунд 3692, нийт 4494 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100.9 хувь буюу 962.328 нь I тунд, 88.2 хувь буюу 841.548 нь II тунд хамрагдаад байна.
Халдварын тархац нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачаалал ихсэж байгаа учраас хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажилуулах, Анагаахын их сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлахаар зохион байгуулалтыг хийж байна. Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Шаардлагатай гэвэл цахимаар зохион байгуулах боломжтой. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэлээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтоцын талаар болон вакцины үр нөлөөгийн судалгааг хийжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75.4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоосон байна. Халдвараас нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ. Тэрээр “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.
Сүүлийн өдрүүдэд орон нутагт халдварын тархалт нэмэгдэж байгаа. Тэгвэл Дундговь аймгийн Онцгой комиссын хуралдааны шийдвэрээр зургадугаар сарын 15-ны 06.00 цагаас зургадугаар сарын 22-ны 06.00 цаг хүртэл хугацаанд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжлээ.
Өнөөдөр Улаанбаатар хотод явуулын 8, суурин 35 цэгт 65 багийн 361 эмч, ажилтан ажиллаж, 4560 иргэнийг дархлаажуулна. Дархлаажуулалтын цэгүүдийн мэдээллийг дүүрэг тус бүрээр нь танилцуулж байна.
Коронавирусийн халдварын эсрэг вакцинжуулалтад өнөөдрөөс эхлэн жирэмсэн эмэгтэйчүүдийг хамруулж эхэлсэн. Тодруулбал, Комирнэти (BNT 162b2) буюу Файзер вакцинаар дархлаажуулж байна. Вакцины эхний тунг жирэмсний 14 дэх долоо хоногоос хойших хугацаанд хийх бол давтан тунг жирэмсний 36 дахь долоо хоногоос өмнөх хугацаанд хийлгэх юм. Хэрвээ давтан тунг дээрх хугацаанд хийлгэж амжихгүй бол төрснөөс хойш 42 хоногийн дараа вакцины II тунд хамрагдах боломжтой.
Одоогоор ямар нэгэн чиглэл ирүүлээгүй байна. УОК-оос ирүүлсэн албан бичигт ЭЕШ-ыг долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулна. Үүнийг зохион байгуулахдаа эрүүл ахуйн онцгой дэглэмийн дор зохион байгуулахаар чиглэл өгсөн. Нэг шалгалтын байранд 25-40 шалгуулагч байна. Сонсох даалгавар энэ жилийн шалгалтын агуулгаас хасагдсан. Шалгалтын дүн оноог шалгалт өгсөн даруйд нь шууд засалтын технологийн дагуу засна. Лайваар дамжуулна. Энэ жилийн их дээд сургуулийн элсэлт цахимаар зохион байгуулагдана. Долдугаар сарын 08-наас эхлэн шалгуулагчдад батламж хуудас өгнө.
Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд эсвтэй газарт очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн бөгөөд эд, мал арвидна хэмээжээ.
Өнөөдөр нутгийн төв хэсгээр, 16-17-нд нутгийн зүүн хагаст бороо үргэлжлэн орж, гол мөрний усны түвшин улам нэмэгдэх тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.