Маск зүүгээгүй тамирчдад хатуу сануулга өгнө
Өчигдөр болсон нээлтийн ёслолын үеэр зарим тамирчин, албаны хүмүүс маскгүй жагссаны дараа ОУОХ-ны зүгээс тэдэнд хатуу сануулга өгөх болно гэдгийг мэдэгдэв.
Өчигдөр болсон нээлтийн ёслолын үеэр зарим тамирчин, албаны хүмүүс маскгүй жагссаны дараа ОУОХ-ны зүгээс тэдэнд хатуу сануулга өгөх болно гэдгийг мэдэгдэв.
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн ОМ1372 рейсийн агаарын хөлөг 10:17 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа. Тус нислэгээр 160 иргэн ирснээс 33 зорчигчийг “Кемпински”, “Туушин”, “Мэйсэн”, “Оринтал” зочид буудлуудад тусгаарлав.
Буудлагын 10 метрийн хийн гар бууны эрэгтэйчүүдийн дасгалын урьдчилсан шат явагдлаа. Энэ төрөлд 36 тамирчин цэц сорьсноос манай тамирчин Э.Даваахүү 577 оноо авч, 12-р байрт шалгарав. Тэрбээр эхний 30 сумандаа 94, 95, 95 оноо авч тааруухан буудсан ч сүүлийн 30 сумандаа 97, 98, 98 оноо авсан юм.
Хүний эрх гэдэг бол амьдралын наад захын баталгаа. Нийгэмдээ амьдрах боломж нөхцөлийг хүний эрх гэж ойлгож болно. Гэвч энэхүү боломж нөхцөл алдагдсанаар хүний эрхийн зөрчил үүсч байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын нэгдүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой” гэж заасан нь бий. Гэтэл хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг түгээмэл эрхийг л мэддэг. Үнэндээ эдгээрээс гадна маш олон эрхийг хуулиар баталгаажуулсан.
Баруун дөрвөн замын уулзварын авто замыг өчигдөр буюу долдугаар сарын 23-наас долдугаар сарын 26-ны өглөөний 06 цагт хүртэлх хугацаанд зам засварын ажлын хүрээнд хаасан. Энэ хугацаанд Баруун дөрвөн замын уулзварын засварын ажлын хүрээнд авто замын асфальтбетон хучилт хийгдэх болсонтой холбогдуулан замын хөдөлгөөнийг түр хязгаарласан.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч сорьж буй М.Уранцэцэг эхний даваандаа Чилийн Лей Варгасыг өчих мэхээр цэвэр ялж, шөвгийн наймд шалгарсан. М.Уранцэцэг хагас шигшээд шалгарахын төлөө Израилийн Шира Широнатай барилдаж, гарт нь өчиж цэвэр ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа. Тэрээр шөвгийн дөрөвт Косовогийн Дистриа Красникитай барилдана.
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын 2021 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн нөхцөл байдлын мэдээллийг гаргажээ. Энэ өдөр шинээр 1442 тохиолдол бүртгэгджээ. Шинээр батлагдсан тохиолдлын 537 нь Улаанбаатар хотод, 905 нь орон нутагт, байна. Мөн хугацаанд халдварын улмаас 6 хүн нас баржээ. Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 2556 хүн эдгэрлээ.
Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч сорьж буй М.Уранцэцэг эхний даваандаа Чилийн Лей Варгасыг өчих мэхээр цэвэр ялж, шөвгийн наймд шалгарлаа. Манай тамирчин хагас шигшээд шалгарахын төлөө Израилийн Шира Широнатай барилдана.
Эмэгтэйчүүдийн хийн урт бууны 10 метрийн медальтнууд өнөөдөр тодорлоо. Энэ төрөлд цэц сорьсон залуу тамирчин О.Есүгэн 624 оноогоор 25-р байр эзлэв. Манай тамирчин хувийн дээд амжилт болох 631 оноог авсан бол финалд шалгарч, цааш медалийн төлөө өрсөлдөж болохоор байв. Энэ төрөлд БНХАУ-ын Ян Чиан, ОХУ-ын Анастасия Галашина, Швейцарын Нина Кристен нар алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болов.
Ширээний теннисний эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж буй Э.Лхагвасүрэн эхний даваандаа АНУ-ын энэтхэг гаралтай тамирчин Никил Кумарт 4:1-ээр хожигдон тэмцээнээс хасагдлаа. Тэдний тоглолт 11:2, 11:6, 7:11, 11:5, 11:8 гэсэн дүнтэй өндөрлөсөн юм. Манай хүнийг хожсон 18 настай америк тамирчин 2019 онд Пан Америкийн наадмын багийн төрөлд түрүүлж байв. Э.Лхагвасүрэн одоо Б.Болор-Эрдэнийн хамт холимог хосын төрөлд өрсөлдөнө.
Олимпийн наадмын жүдо бөхийн тэмцээн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаанаар эхэллээ. Салхи хагалан дэвжээнд гарсан гавьяат тамирчин Д.Амартүвшин эхний барилдаандаа Нидерландын Торнике Цакадоэд вазари үнэлгээгээр ялагдав. Ингэснээр манай тамирчны олимп өндөрлөж байна.
Гадаад улс руу зорчиж буй 5-аас дээш насны бүх зорчигчид очиж буй улсын хилийн албаны шаардлагын дагуу тухайн улсад бууж байгаа цагаас 24-48 цагийн дотор COVID-19 PCR (ПГУ) шинжилгээг шаардлага хангасан лабораториудад өгсөн байх шаардлагатай. (Улс болгон тус тусын шаардлагыг тавьж байгаа бөгөөд жишээ нь одоогийн байдлаар Герман улс 48 цагийн дотор antigen түргэвчилсэн тест хийлгэсэн байхыг шаардаж байна)
Гадаад улс орон руу нислэг үйлдэхийн өмнө зорчигчдоос 24-48 цагийн дотор PCR шинжилгээ авч байхаар шийдвэрлэлээ. Энэ шийдвэр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ.
Ширээний теннисний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ур чадвараа сорьж буй Монголын багийн хамгийн залуу тамирчин Батмөнхийн Болор-Эрдэнэ анхны хожлоо авлаа. Тодруулбал, Б.Болор-Эрдэнэ нь 2002 оны 11 дүгээр сарын 12-нд төрсөн бөгөөд 18 настай.
Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 23 цэгт 35 багийн 241 эмч, ажилтан ажиллаж, 10005 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.
Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 3414, II тунд 6670, нийт 10.084 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1.059.928 иргэн I тунд, 957.335 иргэн II тунд хамрагдаад байна. Мөн нийт 1450 жирэмсэн эх, 12-15 насны 15.143 /14.9%/, 16-17 насны 11.588 /34.2%/ хүүхэд II тунд тус тус хамрагдлаа.
Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, зэрэг дэв дэвших, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
Монгол HD телевизээс зохион байгуулсан “Ододтой бүжиглэе” шоуны ялагч, Холимог тулааны спортын тамирчин Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивласан билээ.
Баруун дөрвөн замыг 2021 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 22:00 цагаас 07 дугаар сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана.