С.Энхболд: Дельта вирус манай улсад орж ирэх нь цаг хугацааны асуудал
"Манай улсад төдийгүй дэлхий дахинаа нөхцөл байдал хэцүү байна. ДЭМБ-аас Европын холбооны улсуудад халдварын тархалт 10 хувиар нэмэгдсэн байна гэсэн дүгнэлт гаргаж шүүмжилсэн байна. Учир нь Европын холбооны хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулсан. Үүнтэй холбоотой халдварын тархалт нэмэгдсэн. Ялангуяа Дельта вирусийн тархалт мутацилагдсан хувилбар илүү хурдтай тархаж байна гэсэн мэдээллүүд гарч байна. Энэ долоо хоногт дэлхийн улс орнууд хилээ хаах, хөл хорио тогтоох хариу арга хэмжээ тогтоох арга хэмжээнүүдийг авч эхэлсэн. ОХУ-ын халдварын тархалтын 90 хувь нь Дельта вирус байна. Энэ вирус нь богино хугацаанд хүндэрдэг. Дельта вирусийн тархалт эрчимжиж байгаа учир зарим улс орнууд гурав дахь тунгаа хийж эхэлсэн. Энэ асуудлууд судалгааны түвшинд байсан. Цар тахал хүндэрч байгаа учир хариу арга хэмжээгээ өөрчлөөд явж байна"


















