С.Бямбацогт: “Залуус-Хөгжлийн түүчээ” уралдаанд 1630 төгсөгч оролцсоноос таван сурагч шалгарлаа
Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 21-ны хооронд УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтын санаачилга, БШУЯ-ын дэмжлэгтэйгээр “Залуус-Хөгжлийн түүчээ” сорил шалгалт, эссэ бичлэг, видео илтгэлийн уралдааныг Боловсролын үнэлгээний төвөөс орон даяар амжилттай зохион байгуулжээ.


















