Олон улсын өрхийн эмч нарын өдөр тохиож байна
Олон улсын өрхийн эмч нарын холбоо 2010 оноос эхлэн жил бүрийн тавдугаар сарын 19-ний өдрийг “Дэлхийн өрхийн эмч нарын өдөр” болгон тэмдэглэдэг. Монгол улс Эрүүл мэндийн сайдын 2012 оны 153 тоот тушаалаар “Монголын өрхийн эмч нарын өдөр”-ийг тэмдэглэж иржээ. Коронавирус /КОВИД-19/-ийн өвчний дэгдэлт өндөртэй энэ цаг үед Монголын эрүүл мэндийн салбарын ачааг үүрэлцэж, анхан шатны эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй Монголын өрхийн эмч нартаа талархал илэрхийлье.


















