“Давхар автобус явж байна лээ, харсан уу, сууж үзсэн үү, хоёр давхарт нь л сууна шүү” гэсэн яриа нийтийн тээврээр үйлчлүүлдэг түмний дунд түгсэн. Худлаа ярьсан хүнд бол хувьсгалын давхар автобусанд сууж үзэх гэж хувийн машинаа зогсоолд үлдээсэн хүн ч бий. Товчхондоо Лондон хотынх шиг давхар, улаан автобус улаанбаатарчуудад сонин содон байлаа. Гэтэл өнөөх давхар автобус маань гэнэт алга болчихов. Өнгөрсөн өвөл, хавар харагдсангүй. Одоо ч байхгүй. Тиймээс бид давхар улаан автобус хаачсаныг тодруулахаар нийслэлийн Тээврийн газар руу холбогдлоо. Энэ тухай мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Өөрөөр хэлбэл давхар автобус аль автобус баазын гаражинд байгаа талаар хэн ч юу ч ярьсангүй. Яагаад үйлчилгээнд гарахгүй байгаа талаар дуугарахыг ч хүссэнгүй. Хэдэн мянган долларын үнэтэй, сүрлэг автобус маань арай эвдэрчхээгүй байгаа?!