Ирэх сард"Синофарм" 900 мянган тун, "Спутник-V" нэг сая хүн тун ирнэ
Нийслэлд гуравдугаар сарын 28-нд вакцинжуулалтын цэг ажиллаагүй. Харин орон нутагт дархлаажуулалт хийгдсэн. Зорилтод бүлгийн 55 хувийг дархлаажуулсан байна. Мөн 18-аас дээш насны долоон хүн тутмын нэгийг вакцинжуулсан. Монгол Улсын хэмжээнд нийт 276068 хүнийг дархлаажуулаад байна.


















