Тусгай үүргийн онгоцоор ирэх вакцинд бүрэн хамрагдсан иргэнийг тусгаарлахгүй
Дэлхий нийтэд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт эхлээд байна. Манай улсын Засгийн газраас цаашид тусгай үүргийн онгоцоор ирэх иргэдийг вакцины бүрэн тунд хамрагдсан тохиолдолд тусгаарлах байранд тусгаарлахгүй байх журам гаргажээ.


















