Төсвийн 23.9 сая төгрөгөөр баригдсан жорлон 20 минутын салхинд нуржээ
Манай суманд өчигдөр хүчтэй шороон шуурга боллоо. Шуурганы улмаас төслөөр барьсан жорлон нурсан. Уг жорлон 2020 онд баригдаж, ашиглалтад орсон. Би 2020 оны 12 дугаар сард ажлаа хүлээж авсан. Уг эко, ариун цэврийн байгууламж төсвийн 23,9 сая төгрөгөөр баригдсан гэсэн мэдээлэл байгаа. Ажлаа аваад удаагүй байгаа болохоор ариун цэврийн байгууламжийн талаар сайн судлаагүй байна.


















