Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч, нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 686 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 685 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 686 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 685 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагт Улсын Онцгой комисс хуралдана.
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 08:40 цагт Улаанбаатараас хөөрлөө.
Тарваганы мах эрүүл ахуйн баталгаагүй. Тарвага агнах хуулиар хориотой. Атал хууль бусаар “ хулгайгаар” тарваганы мах зөөж, тарваган тахлаар амь насаа алдаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас тарваган тахлыг коронавирусийн адил аюулт халдвартай гэж байнга сануулсаар ирсэн, сануулж ч байгаа. Гэтэл та тарваганы махыг аминаасаа илүү үзсээр байх уу?
Баруун аймгуудын нутгаар. Нэгдүгээр арав хоногийн эхэн, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох төлөвтэй байна.Салхи борооны өмнө түр зуур ширүүсч 12 – 14 м/с, зарим үед 16 – 20 м/с хүртэл ширүүснэ.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 8. Ангараг гараг. Хонгорцог одтой, хоёр хар мэнгэтэй хар бич өдөр.
Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Засгийн газрын өмнө тулгарч байгаа нэн яаралтай шийдвэрлэх ажлын нэг нь Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах явдал болоод байна. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл хангуулах тухай 19 тоот тогтоол гарсан. Энэхүү тогтоолд бүх шатны Засаг дарга нарт Хөдөө аж ахуйн салбарыг өвөлжилт, хаваржилтанд бэлтгэх тодорхой үүрэг, даалгаварыг дэлгэрэнгүй зааж өгсөн.
Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон яамны газрын дарга нар тэргүүтэй албаныхан Хөшгийн хөндийд ажиллаж, Шинэзуун мод, Майдар хотуудын ерөнхий төлөвлөлт, ажлын явцтай танилцав.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн 2020 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэж, төлөвлөгөөний биелэлт, явцыг НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд танилцууллаа.
Цаг уурын байгууллагаас наймдугаар сарын цаг агаарын төлөвийн мэдээллийг ирүүллээ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд нийслэлийн төсвийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн танилцуулгыг НЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогч С.Солонго хүргэлээ. Дараа нь хуралдаанд Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц зураг төсөл боловсруулах уралдааны дүнг нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулав.
Тус нислэгээр Европоос бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 11, эрүүл мэндийн шалтгаантай 28, өндөр настан, асран хамгаалагчтай 22, бага насны хүүхэдтэй гэр бүл 51, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 152 иргэн, нийт 264 иргэн эх орондоо иржээ.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 264 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Хүүхдийг гадаа агаарт салхилуулах сайн. Нарны энергиэр дархлааг нь дэмжих хэрэгтэй. Д витаминыг нь тэр бүр нөхөж өгч чаддаггүй учраас нараар нөхөх хэрэгтэй. Нарны туяа туссаны үр дүнд Д витамин авч, рахит буюу сульдаа өвчнөөс Д-гийн дутагдлаас хамгаалах бүрэн боломж байдаг.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг хийж байна. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны ОНХТШУХ-ийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нар оролцож албан ёсны мэдээлэл өглөө.
Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 58 дугаар ангиас энэ сарын 21-24-ний өдрүүдэд алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх онолын болон дадлага сургуулийг зохион байгууллаа.
БЗД-ийн 27-р хороо, 2-р хороо "Дарь-Эхийн гудамж"-ны 3.3 км автозамыг шинэчлэх ажлын хүрээнд уг замыг 2020 оны 07-р сарын 27-ны 22:00 цагаас эхлэн хааж засвар, шинэчлэлтийн ажил хийгдэнэ.
Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 07:39 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.