М.Мөнх-Эрдэнэ: Цахилгааны төлбөр их гарсан нь хөршдөө хулгайлуулсан байж болно
Гэр хорооллын айл цахилгааны утсаа газар доогуур татсан байснаас нь салаалуулж тогийг хулгайлж байгаа хэрэг гардаг. Үүний адил орон сууцны айлууд хөрш айлдаа цахилгаанаа хулгайд алдах тохиолдол бий. Айлууд цахилгаанаа хулгайлуулж байгаагаа мэдэх их амархан. Бүх юмаа салгаад хэдэн хором тоолуурын анивчдаг гэрлээ ажиглах хэрэгтэй.


















