Улаанбаатарт 23 хэм дулаан байна
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшиж, аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 21-23 хэм дулаан байна.
Цөөрөм байгуулах, сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн тул 2020 оны 7дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн Онцгой комиссын шуурхай хуралдаан боллоо.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.
Одоогоор ХӨСҮТ-д 70 хүн эмчлүүлж байна. Эмчлүүлж байгаа хүмүүсийн 61 нь хөнгөн, ес нь хүндэвтэр байна. Эдгэрч сувилалд шилжээд байсан 23 хүнд шинжилгээ хийхэд эерэг гарч, хяналтад авсан талаар бид өмнө нь дурдсан. Эдгээр хүмүүсийн 11-д нь гурав дахь шинжилгээгээр вирус илрээгүй тул гэрийн тусгаарлалтад шилжүүллээ
Хур борооноос үүдэн зам талбайд ус тогтдог. Энэ үед зарим жолооч нар явган зорчигч руу санаатайгаар ус цацсан гэх гомдол тасардаггүй ирдэг. Хэрэв жолооч та санаатайгаар явган зорчигч руу ус цацсан бол 100 мянган төгрөгөөр торгуулах аж.
Өнөөдөр нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны долоодугаар сарын 26. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн зуны адаг харагчин хонин сарын Билгийн тооллын 6. Адъяа гараг. Тэргүүн дагуул одтой, дөрвөн ногоон мэнгэтэй цагаан морь өдөр.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 903 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Төв аймаг, Хэнтийн нутаг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр их бороо орно.
Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө Булганы нутаг, Хөвсгөлийн өмнөд, Архангайн зүүн, Өвөрхангайн зүүн хойд хэсгээр, 25-нд Төв, Хэнтийн нутаг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байна.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаад улсад байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг татан авах ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 28-аас эхлэн зохион байгуулж, өнөөдөр буюу 07 дугаар сарын 24-ны өдрийн байдлаар 14371 иргэнийг агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна.
Татан авалтын нислэгийг шахуу хийж байгаа болохоор төлбөрөө барагдуулж амжаагүй хүмүүс бий. Одоогийн байдлаар 90 орчим сая төгрөгний төлбөр үүссэн. Төлбөрийг барагдуулахаар ажиллаж байна. Замын-Үүд боомтоор орж ирээд төлбөрөө барагдуулах боломжгүй иргэд, ажиллаж төлбөрөө барагдуулж байна.
Агаарын бохирдолтой тэмцэх газар, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, “Тавантолгой түлш” ХХК-ийн хамтарсан ажлын хэсэг сайжруулсан түлшний хэрэглээ угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмж болзошгүй эрсдлээс хамгаалах талаар сургалтыг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагчдын дунд зохион байгуулж байна.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 709 хүнд шинжилгээ хийлээ.
нзага, буга, бор гөрөөс 6 сард төллөдөг энэ амьтад зулзагаа мод, бутны ёроолд хүн харахгүй газар нуудаг. Үе үе ирж хөхүүлээд явж байдаг амьтад. Үүнийг хүмүүс мэдэхгүй эхээсээ төөрсөн янзага байхаар нь аваад ирлээ гээд бариад ирдэг. Тэр чинь төөрөөгүй амьдардаг орчиндоо байж байсан. Тийм байхад өөрсдөө эхээс нь салгаж авчраад өнчрүүлчихдэг. Иргэдэд хандаж хэлэхэд ийм тохиолдолд битгий амьтныг аж амьдралаас нь салгаач ээ гэж хэлэх нь зөв байх. Энэ янзага байна гээд тойроод үргээж цочоохгүй байх ёстой.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Нэг өрх-Нэг ажлын байр" хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэн, шинэлэг арга хэлбэрээр зохион байгуулж, иргэдийг ажилтай, орлоготой болгох зорилгоор “Хөдөлмөр эрхлэлтийн цогц үйлчилгээ”-г 2020 оны 3, 4 дүгээр улиралд үе шаттайгаар хүргэх гэж байна.
11.00 цагт ЭМЯ-наас шинэ коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
НОБГ-ын нийслэлийн аврах анги 105-д Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг дарга болон Тамгын газраас төсвийн хөрөнгөөр шийдвэрлэсэн аврах ажиллагааны багаж тоног төхөөрөмжийг “Нано Планет” ХХК-иас хүлээлгэн өглөө.