ШУУД: БШУЯ-наас мэдээлэл хийж байна
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээлийн шинэ жил есдүгээр сарын нэгэнд эхлэхтэй холбоотой мэдээлэл хийж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хичээлийн шинэ жил есдүгээр сарын нэгэнд эхлэхтэй холбоотой мэдээлэл хийж байна.
Хичээл сургуулийн үйл ажиллагааг есдүгээр сарын нэгнээс, их, дээд сургуулийг 10 дугаар сарын тавны өдөр, МСҮТ-ийг есдүгээр сарыг 14-ний өдрөөс эхлэн явуулахаар Засгийн газраас шийдвэрлээд байна. Бүх шатны сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх болсонтой холбогдуулан иргэдийн байр суурийг сонслоо.
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 630 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 628 хүнд коронавирус илрээгүй. Харин тусгаарлалт, ажиглалтад байсан 14, 50 настай, хоёр эмэгтэй хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж”-ны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байгаатай холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд тухайн авто замыг хаана.
Цагаан давааны ослын улмаас дөрвөн гэр бүл ирсэн. Үүнээс харьцангуй хөнгөн түлэгдэлтэй 1 гэр бүлийн хоёр хос эмнэлгээс гарсан. Дөрвөн сартай хүүхдийн хувьд ээж нь хамаг хувцсаараа боож биеэрээ халхлан галаас гарсан учир харьцангуй бага түлэгдэлтэй байсан. Иймээс биеийн байдал нь дээрдэж эмнэлгээс гарсан. Бусад хүмүүсийн биеийн байдал хүнд байна.
Улсын онцгой өнөөдрийн хуралдаанаар ирэх наймдугаар сард 14 удаа захиалгат нислэг үйлдэн 3500 орчим иргэнийг татаж авахаар шийдвэрлэлээ.
12.00 цагт “Монгол Улсын Хууль зүйн бичиг-1912-1918 он” номын танилцуулга илтгэл Монголын Үндэсний номын санд болно.
Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 17:05 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 28-30 хэм дулаан байна.
Ковид-19 цар тахал хүн амын дунд тархах магадлал өндөр байна гэж үзсэн учраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг наймдугаар сарын 31-нийг дуустал сунгах санал гаргаж Засгийн газарт танилцуулахаар шийдвэрлэжээ.
ШУУД: Улсын онцгой комиссын хуралдаанас гарсан шийдвэрийг танилцуулж байна
Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан боллоо. Хуралданааас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн газрын дарга Ч.Энх-Амгалан, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай, нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга болон бусад холбогдох албаны хүмүүс өнөөдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцтай танилцаж, барилгын ажлыг явуулахад саад учруулж байгаа хашааг буулгахаар боллоо.
Өнөөдөр Хепатиттай тэмцэх дэлхийн өдөр. Энэ жил уг өдрийг “Хепатитгүй Ирээдүй” уриан дор ЭМЯ, НЭМҮТ, ХӨСҮТ, аймаг, нийслэлийн ЭМГ-ууд, ДЭМБ зэрэг байгууллагууд хамтран цахим хэлбэрээр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Улсын Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн холбогдолтой мэдээлэл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хэрэглэгчдэд хүргэх, мөн иргэдээс ирүүлсэн санал, гомдол, бусад мэдээллийг хүлээн авах зорилгоор 2020 оны 03 дугаар сарын 10-аас эхлэн 18001105 318277, 263554 тусгай дугаарын утсыг 24 цагаар ажиллуулж байна.
Он гарсаар улсын хэмжээнд 07 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар Улаанбаатар хот, Архангай, Булган, Завхан, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Хэнтий, Хөвсгөл, Төв, Ховд, Баянхонгор, Өвөрхангай, Увс зэрэг 14 аймгийн 69 суманд нийт 119 удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн байна
ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 686 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 685 хүнд коронавирус илрээгүй. Харин нэг хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагт Улсын Онцгой комисс хуралдана.