ШУУД: ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.
Улсын Онцгой комиссын Шуурхай штабад үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна.
Дэлхийн дахины болон Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгууд, Улаанбаатар хотын хөгжлийн хэтийн зорилттой уялдсан дүүргийн хөгжлийн анхны бодлогын баримт бичгийг Сонгинохайрхан болон Налайх дүүргийн хувьд боловсруулах санаачилгыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг Улаанбаатар хотноо нутагшуулан хэрэгжүүлэх” нь төслийн хүрээнд дэмжин ажиллажээ. Түүнчлэн төслийн мэргэжил, арга зүйн дэмжлэгтэй Налайх ба Сонгинохайрхан дүүргийн тулгамдаж буй хөгжлийн гол бэрхшээл, сорилтуудыг тодорхойлж шийдвэрлэх, 2030 он гэхэд ТХЗ-ыг хангахын тулд дунд хугацааны бодлогын барим бичиг, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулсаныг танилцуулав.
Өмнөговь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт 20 дэд хөтөлбөрийг батлуулан үр дүнтэй хэрэгжүүлж байгаа билээ. “Орлогод нийцсэн орон сууц” дэд хөтөлбөрийн хүрээнд “Өмнөговь Гурван сайхан орон сууцны корпораци” ХХК-аас “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэн эхний ээлжинд 25 айлыг шалгаруулж орон сууцжуулах ажлыг амжилттай зохион байгуулаад байна.
13.30 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Монгол, БНЭУ дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд байгуулсан Монгол-Энэтхэгийн найрамдлын төглийн нээлт болно.
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бороо орж, говь талын нутгаар салхи шуургатай байна.
Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийх, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.
Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна.
"Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв"-ийн үйл ажиллагааг 2020 оны 06 сарын 08-ны өдрөөс 06 дугаар сарын 18-ны хооронд Сонгинохайрхан дүүргийн иргэдэд танилцуулах ажил зохион байгуулагдаж байна.
Шаардлага хангасан сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэн, аж ахуйн нэгж нь 2020 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн дотор эхний ээлжинд дараах материалыг “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-д бичгээр ирүүлнэ.
Засгийн газрын энэ оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаар тогтоолоор “Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны явцад коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх журам”-ыг баталсан. Иргэдээс журам хэрэгжихгүй байна гэсэн гомдол шаардлага 462 гомдол ирж байна.
Сүүлийн үед зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үхрийн махны үнэ 20 мянган төгрөгт хүрсэн талаар мэдээлсэн байлаа. Энэ талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндуламаас тодруулахад “Ийм мэдээлэл гарсан нь иргэдэд буруу ташаа ойлголт төрүүлж, “COVID-19” цар тахлын үед зах зээлийг сөргөөр удирдах эрсдэлтэй юм.
АНУ-ын Засгийн газар 1 сая долларын тусламж үзүүлнэ. АНУ-д халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчдад хамгаалах хувцас, хэрэгслийг хүргэхээр шийдлээ. Шийдвэрийн дагуу энэ сарын 21-нд манайхаас тусламжийн хувцас хэрэгсэл хүргэх онгоц ниснэ. Энэ онгоц буцахдаа АНУ-ын Сиэтл хотоос 250-260-аад монгол иргэнээ татан авахаар шийдвэрлэлээ.
-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 315 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй
Энэ сарын 10-нд Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэгээр Казахстан улсаас нутаг буцах хүсэлтэй иргэдээс гадна Киргиз, Узбекистан, Тажикистан улсад гацаад байсан иргэд буюу нийт 175 иргэн эх орондоо ирсэн юм. Тэгвэл өнөө өглөө Япон улсаас 258 иргэнээ татан авах тусгай үүргийн онгоц Токио руу хөөрсөн. Ирэх өдрүүдэд хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарийг хүргэж байна.
УНТЭ нь Бөөрний архаг дутагдалтай өвчтөнд бөөр орлуулах эмчилгээний нэг хэлбэр болох “Автомат хэвлийн диализ- APD” эмчилгээний технологи болон гемодиализ эмчилгээний “В буюу содын уусмал” –ыг орчин үеийн шийдэл болох хуурай хэлбэрээр хэрэглэж эхлээд байна. Бид энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахаар УНТЭ Бөөрний төвийн гемодиализийн тасгийн ахлах сувилагч Н.Наранцацрал болон хэвлийн диалиийн сувилагч Г.Отгонцоожтой ярилцлаа.
Хуралдаанаар коронавирусийн халдварын нөхцөл байдал, гадаадаас иргэдээ татахад авахад бэлтгэл ажлын талаар, хилийн боомтуудын нөхцөл байдал зэрэг цаг үеийн асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас он дамжин хэрэгжүүлж буй төслүүдийн нэг болох Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Цагаан байрны хойд уулзвараас Хүчит шонхор захын уулзвар хүртэлх 0,79 км авто замын ажлын явц 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
БНЧУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Ийржи Бродский Улаанбаатар хотын 2-р амаржих газарт Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэлийн хамтаар чехийн нэр хүндтэй эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч TSE компаний 4 ширхэг шинэ нярайн шарлалтын фото эмчилгээний ламп хүлээлгэн өгөх юм.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Япон Улсаас 258 иргэнээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц өглөө 08:09 цагт Токио руу хөөрлөө.