Улаанбаатарт 4 хэм хүйтэн байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
Дэлхий дахинд тархаад буй COVID-19 вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Нийслэлээс нийтийн тээврийн бүх автобусанд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Энэ талаар Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс тодрууллаа.
Шинэ коронавируст (COVID-19) халдвар орж ирсэн үед тархах эрсдэлийн салбар хоорондын түргэвчилсэн үнэлгээг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар батлагдсан “Эрсдэлийн үнэлгээний аргачлал”-ын дагуу 21 аймагт хийлээ.
Халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч манай улсын иргэд өвчлөл дэгдсэн улс оронд аялах зэргээр зорчсоор байгааг Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл анхааруулж "Монголд Covid-19 халдвар нэгэнт ороод ирвэл бид хүчин мөхөсдөнө" гэдгийг хэллээ.
Жагсаалд оролцогчид "Тариаланчид туйлдаж байна", "Ард түмэн гахайн тэжээлээр үйлдвэрлэсэн гурил идмээргүй байна", "160, 000 тонн гахайн тэжээл", "Ч.Улааны татвар төлөгчдийн мөнгөөр гахайн тэжээл авах тендерийг эсэргүүцэж байна" зэрэг лоозон барьсан байлаа.
Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийж байна.
Стратегийн гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн болох үрийн улаан буудай, хүнсний улаан буудай, цагаан будаа, шар будаа, гурвалжин будаа, ургамлын тос, элсэн чихэр импортлоход гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн барихаар болсныг Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.
ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс энэ оны хоёрдугаар сард бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн статистик мэдээлэл болон цаг үеийн бусад асуудлаар мэдээлэл хийж байна.
2020 он гарсаар улсын хэмжээнд 3.5 магнитудаас дээш газар хөдлөлтийн чичирхийлэл 9 тохиолдол бүртгэгдсэн. 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн байдлаар Орхон аймгийн Жаргалант суманд 1 тохиолдол бүртгэгдсэн байна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны гуравдугаар сарын 04. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн Хаврын тэргүүн шар барс сарын Билгийн тооллын 9. Буд гараг. Хэрцгий охин одтой, Дөрвөн ногоон мэнгэтэй улаан морь өдөр.
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар цас орохгүй, хүйтний эрч суларна.
Ухань хот руу тусгай үүргийн онгоцоор нислэг үйлдсэн нисэх бүрэлдэхүүний 15 хүн хүнийг өнөөдөр /2020.03.03/ Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан шагнаж, урамшуулсан байна.
Улс төрийн намууд, төрийн бус байгууллага, компаниуд, их дээд сургуулиуд болон хувь хүмүүс “Мөнхийн хөршдөө сэтгэлийн дэмжлэг” хүмүүнлэгийн аянд нэгдэн хандив өгсөөр байна.
Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт /сумын төвөөс баруун урд 6 километрийн зайд/ 5.0 магнитутын хүчтэй газар хөдлөлт өнөөдөр /2020.03.03/ 15.00 цагийн орчимд болжээ.
Уулзалтаар Европын Хөрөнгө оруулалтын банктай Нийтийн тээврийн парк шинэчлэлийн чиглэлээр хамтран ажиллах санаачилга, Европын сэргээн босголт, хөгжлийн банктай Улаанбаатар хотын Хатуу хог хаягдлын байгууламжийг шинэчлэх төсөл, Орлогод нийцсэн ногоон орон сууцны төслүүдийн талаар санал солилцов.
Өнөөдөр өглөөний /2020.03.03/ Москва-Улаанбаатар чиглэлийн СУ-330 дугаартай нислэгээр ирсэн 16 зорчигчийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлан, 7 хүнийг ХӨСҮТ, 9 хүнийг Онцгой байдлын комисст хүлээлгэж өгөв.
Шинэ коронавируст халдварыг эх орондоо оруулалгүй өнөөдрийг хүртэл тогтоон барьж, монголчуудын амь нас, эрүүл мэндийг сахин хамгаалахад хүчин зүтгэж халдварын эрсдэлтэй бүсэд ажиллаж буй мэргэжлийн байгууллагын ажилтан, алба хаагчдад зориулан “Магнай трейд” ХХК-аас 10 сая төгрөгийн шатахууны талон, Баянзүрх дүүргийн Хо-Ши-Мин-ий нэрэмжит Улсын тэргүүний лаборатори 14 дүгээр сургуулийн багш, ажилчид нэг сарын унааны мөнгө болох 2 сая төгрөгийг өнөөдөр гардуулан өглөө.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.03/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нар оролцож албан ёсны мэдээлэл өгөв.
Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл өрхүүдийн газрыг оронсууцаар солих захирамжийг нийслэлийн Засаг дарга гарган, хэрэгжүүлж байгаа билээ. Энэ удаад нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн газраа орон сууцаар солих хөтөлбөрт хамрагдсан иргэдэд түлхүүр гардуулж өгч байна.
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийж байна.