ХХААХҮЯ системийн хэмжээнд бэлэн байдалтай ажиллаж байна
БНХАУ-ын Ухань хотод анх бүртгэгдсэн шинэ корановирусын халдвар \2020.02.12\ дэлхийн 25 улсын 45168 хүн авч, 1115 хүн нас барсан харамсалтай тоон мэдээлэл байна. Мөн БНХАУ-ын Хунань мужид Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй шувууны томуугийн (H5N1) вирусын халдварын дэгдэлт бүртгэгдсэн.


















