Сайн үйлсээр хийцгүүрлээ арилгая
О.Тэнүүн захирлын санаачлагаар Оюуны Ундраа Групп, Lotteria Burger-ын хамт олон галын шугам дээр ажиллаж буй эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчиддаа багахан ч болов дэм болох #ХАМТЫН_ХҮЧ аяныг өнөөдөр эхлүүлж Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 14 пост, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг болон Замын Цагдаагийн газрын албан хаагчдад 1 өдрийн үдийн цай, халуун ундыг хүргэн өгчээ.

















