Тэтгэврийн зээлд суутгах байсан 105 тэрбум төгрөгийг иргэдэд олгосон
Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийн төлбөрт суутгахгүй олгосон байна.
Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх шийдвэр гарсан. Энэхүү шийдвэрийн дагуу хоёрдугаар сарын тэтгэврээс зээлийн төлбөрт суутгахгүй олгосон байна.
1923 онд “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэй гадаадын иргэдийн хувийн жижиг үйлдвэрийг Засгийн газраас худалдан авснаар Монголын Хөдөө аж ахуй, мал эмнэлэг, биотехнологийн ууган үйлдвэр, Биокомбинат улсын төсөвт үйлдвэрийн газрын суурь нь тавигдсан юм. Энэхүү үйлдвэрт мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх 40 гаран нэр төрлийн биобэлдмэлийг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж байна.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж, шинэ титэм вирусийн бэлэн байдлыг хангах чиглэлээр хийгдсэн ажилтай танилцаж байна.
Одоогоор Эрээн хотод байгаа манай улсын 150 иргэн эх орондоо буцах хүсэлтээ Консулын газарт өгсөн байна. Эдгээр иргэнийг хилээр нэвтрүүлэх, нутаг буцаах ажлыг өнөөдөр явуулж байгаа аж.
Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлыг хийлээ. Мэдээллийн эхэнд Монгол Улсад титэм вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй болохыг мэдэгдлээ.
Эрүүл мэндийн яамнаас титэм вирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг хийж байна. Монгол Улсад титэм вирусийн халдварын тохиолдол бүртгэгдээгүй.
“Би дэмжинэ, би нэгдэнэ” уриан дор Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг өнөөдөр бүх улс оронд тэмдэглэн өнгөрүүлж байна. Хүн төрөлхтнийг айдаст автуулсан энэ өвчнийг ялж болох хамгийн энгийн алхам бол маш сайн урьдчилан сэргийлэлт гэдгийг эмч нар хэлдэг. Энэ ч үүднээс жил бүр Хавдартай тэмцэх дэлхийн өдрөөр Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-өөс хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийг урьж, Монгол дахь хорт хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдал, “Хавдрын эсрэг үндэсний аян”-ы хүрээнд хийсэн ажлаа танилцуулж, энэ өвчнөөс хүн амыг хэрхэн урьдчилан сэргийлэх, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх талаар санал солилцож, уулзалт өдөрлөг зохион байгуулдаг уламжлалтай.
Эрүүл мэндийн даатгал төлөгч иргэн улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхдээ 300,000 төгрөгний хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас эдэлдэг байсан бол энэ сарын 01-нээс эхлэн 400.000 төгрөгийн суурь тарифаар тооцож хөнгөлөлт авах боломжтой болов. Ингэхдээ даатгуулагчийн өвчний оношоос хамаарч ялгаатай байх бөгөөд хамгийн дээд тал нь 1.682.000 төгрөгийн хөнгөлөлт эдлэх юм байна.
Энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж, хавдартай тэмцэх үйлсэд нэгддэг билээ. ХААН Банкнаас Хавдрын эсрэг үндэсний аяныг ХСҮТ, МҮОНРТ-тэй хамтран энэ онд 10 дахь жилдээ хэрэгжүүлэх гэж байна.
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо (AIPS)-ны уламжлалт cпортын гэрэл зургийн "Алтан агшин" (Асtion) дэлхийн уралдаанд 125 орны патиарчдын 1794 бүтээл өрсөлдсөнөөс Монголын cпортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Ганбатын "Шүүрэхийн өмнө" фото нь III байрт шалгарав.
Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 10.
Монгол Улсын Засгийн газраас 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр баталсан “Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 30 дугаар тогтоолын дагуу 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан аливаа үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглосон байна.
Гаалийн байгууллага шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор тусламжаар ирж байгаа амны хаалт болон хувийн бусад хамгаалах хэрэгслийг улсын хилээр шуурхай нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Хүн өдөрт дунджаар 150 гаруй удаа гар утсандаа хүрдэг. Гэтэл гар утас элдэв нянгаар бохирдож байдгийг АНУ-ын эрдэмтэд тогтоожээ. Мөн гар утасны гадарга дээрх нянгийн хэмжээ нийтийн бие засах газруудын суултуураас 18 дахин их байдаг гэдгийг судалсан байна.
2020.02.02-ны өдрийн 17.00 цагт титэм вирус илрүүлэх тусгай оношлуураар хийсэн шинжилгээний хариу гарсан. Бүх хариу сөрөг гарсан. Бид цаашид биеийн байдлыг хянаж эмчийн үзлэгт байнга хамруулж өвчтөний хувьд тусгаарлагдан хянагдаж байгаа. Дүрэм ёсоор 14 хоног байлгана.
Мөн БНХАУ-аас гадна Филиппин улсад титэм вирусаар халдварласан иргэн нас барсан тохиолдол бүртгэгджээ. Уг иргэн нь титэм вирусын халдвараар өвчилсөн анхны тохиолдлоос халдвар авсан болох нь тогтоогдсон байна.
Эрүүл мэндийн яамнаас титэм вирусын тархалттай холбоотэй нөхцөл байдлын мэдээллийг хүргэх ээлжит хэвлэлийн хурлыг хийж байна.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
БСШУСЯ-наас хорио, хөдөлгөөний хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор 2019-2020 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын төлөвлөсөн үйл ажиллагаа 20 өдрөөр тасрахад хүрч байгаа тул хоёрдугаар сарын 3-наас эхлэн 18 телевизийн сувгаар теле хичээл заахаар болсон.