ЭХЭМҮТ-ийн 40 ортой тасагт 70 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
Хан-Уул дүүрэгт баригдаж 95 хувьд хүрээд байгаа нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.
Хан-Уул дүүрэгт баригдаж 95 хувьд хүрээд байгаа нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.
Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Түүхий нүүрсийг Амгалан дулааны станцид хүргүүлэн ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ тооцохоор хяналт шалгалтын ажил үргэлжилж байна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 08. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 14. Санчир гараг. Найралт эх одтой, хоёр хар мэнгэтэй цагаагчин могой өдөр.
БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин гарч, халдвар авсан хүний тоо өчигдрийн /2020.02.06/ байдлаар 28060 хүрч, 560 гаруй хүн нас барж, Хятадын нийт ард түмэнд томоохон сорилт тулгарч байна.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гэр орон, аж ахуйн нэгж, албан байгууллага болон үйлчилгээний байгууллагад халдваргүйжүүлэлт хэрхэн хийх тухай зөвлөмжийг хүргэж байна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Өмнөговь аймгийн Гурвантэс сум дахь “Шивээхүрэн” хилийн боомтод ажиллалаа.
Он гарсаар улсын хэмжээнд эхний нэг сарын байдлаар 385 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдэн, үүний улмаас 14 хүн амь насаа алдаж, 123 толгой мал, амьтан хорогдож, 1.4 тэрбум төгрөгийн бодит хохирол учирсан.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын гуравдугаар арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн нуур битүү мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-6.7 градусаар дулаан байсантай холбогдуулан өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10-55 см-ээр нимгэн байна.
Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 04-ний байдлаар, амбулаторийн 97.433 үзлэг хийгдсэнээс томуу, томуу төст өвчтэй 11002 тохиолдол оношлогджээ. Энэ нь нийт үзлэгийн 11.3 хувийг эзэлж байгаа нь өнгөрсөн 7 хоногийн дундаж түвшнээс 2.9 хувиар буурсан, өнгөрсөн оны мөн үеийн түвшнээс 6.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан эцэг, эхчүүд бага насны хүүхдээ харгалзах хүнгүйгээр гэрт нь цоожилж үлдээснээс аливаа аюул, эрсдэлээс өөрийгөө хамгаалах чадваргүй бага насны хүүхэд бэртэж гэмтэх, аюул, осолд өртөж амь насаа алдах тохиолдол гарсаар байна.
Хэн дуртай нь гудамж талбайд нус цэрээ ил хаядаг, бие засдаг явдал нь онцгой дэглэм тогтоогоогүй үед ханиад томуу, сүрьеэ өвчний тархах эх сурвалж болдог. Үүн дээр гишгэлээд ажил, гэртээ очиж бусдад халдвар тараах үндэс болж ирсэн. Онцгой дэглэм тогтоож байгаатай холбогдуулаад иргэд нус цэрээ хаядаг, дуртай газраа бие засдаг явдлыг таслан зогсоох, үүнийг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага тооцож, торгууль оногдуулна тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарна.
ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгаар ахлуулсан Улсын Онцгой комиссын “Шуурхай бүлэг” Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Замын-Үүд” хилийн боомтод ажиллалаа.
ГЕГ-аас худалдааны урьдчилсан гүйцэтгэл, хилийн хөдөлгөөний мэдээ, коронавирусийн халдвартай холбоотойгоор гаалийн байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийж байна
Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 07. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 13. Сугар гараг. Өглөгт охин одтой, гурван хөх мэнгэтэй цагаан луу өдөр.
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Засгийн газрын шийдвэрээр коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг 03 дугаар сарын 02-ныг хүртэл улс орон даяар зогсоосон. Энэхүү хорио цээрийн дэглэмтэй холбогдуулан хүүхдээ болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.
Хотын Захирагч С.Амарсайхан өнөөдөр Яармагт байрлах дөрөвдүгээр төрөх эмнэлгийн барилгын явцыг шалгаж, газар дээр нь ажиллав. Учир нь төсөв хөрөнгөний улмаас дэлхий нийтийн жишигт нийцсэн энэхүү нэгдсэн эмнэлэг ашиглалтад орох хугацаа удаашрах эрсдэлтэй байна.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанд Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийсэн талаарх мэдээллийг өглөө. Тус асуудлыг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар Нийтийн эдэлбэрийн газрын байршил, хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэв. Уг асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргын үүрэг гүйцэтгэгч А.Энхманлай танилцуулсан юм.