ЭМЯ: Гэр гэртээ баярлахыг онцгойлон анхааруулж байна
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. Тус яамны зүгээс баярын өдрүүдэд гэр гэртээ байж, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. Тус яамны зүгээс баярын өдрүүдэд гэр гэртээ байж, олон хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2020 оны 02 дугаар сарын 23-ны Ням гаригийн МИАТ компанийн Сөүл – Улаанбаатар чиглэлийн нислэгээр 100 иргэн эх орондоо ирэх ба тэднийг 14 хоног тусгаарлах тухай мэдээлэл цацагдсан. Энэ талаар ЭМЯ-наас тодруулахад энэ нь ташаа мэдээлэл болохыг анхаарууллаа.
Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа живэх, осолдох тохиолдол гарсаар байна. Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гол, нуурын мөс цөмөрч автомашинтай живсэн гэсэн найман удаагийн дуудлагаар ажиллалаа.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар “Гүүрэн замыг нэршүүлэх тухай”, “Нийслэлийн ойгоос 2020 онд бэлтгэх модны хэмжээ батлах тухай”, “Нийтийн тээврийн салбарт хуримтлагдсан өр, авлагын асуудлаар авах зарим арга хэмжээний тухай”, Ажлын хэсэг байгуулах тухай” гэсэн асуудлыг хэлэлцэж байна.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирусийн нөхцөл байдлаар талаар ээлжит мэдээллийг хийлээ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар COVID-19 вирусээр халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Энэхүү шийдвэрийн дагуу иргэд, жолооч нар батлагдаагүй зам, замгүй хэсгээр зорчиж өөрийн болон гэр бүл, хамт яваа хүмүүсийнхээ амь нас, эрүүл мэндэд эрсдэл учруулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Ойрын өдрүүдэд цас орж халтиргаа гулгаа үүсч замын нөхцөл байдал хүндэрч болзошгүй байна.
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 вирусийн нөхцөл байдлаар талаар мэдээлэл хийж байна.
Хулгана жил эртхэндээ гандуу боловч дунд үеэр хур тунадас ихээр орж арвин ургац авна. Мал сүрэгт сайн боловч хямрал болох нигууртай. Нийт нутгаар сэрүүвтэр, хүйтэн хийгээд бадгана өвчин гарна. Ард иргэдэд амгалан, өндөр суудалтанд ширүүн, дунд суудлын түшмэлд машид ширүүн жил болно. Үхэр хариулаач нь: Шар царайтай, ногоон дээлэн дээр цагаан бүс бүсэлсэн, гэзгээ баруун чихний ар, зүүн чихний урдуур унжуулсан, хоё гутлаа өмссөн, мяндсан шилбүүр барьсан хүүхэд үхрийнхээ өмнө сандрангуй гүйж явна.
2019 оны Улсын аварга малчин өрх, улсын хошой аварга малчин өрх, улсын аварга фермер, улсын аварга саальчин, улсын аварга тариаланч хамт олон, улсын аварга тариаланчид тодорлоо.
Хур тунадас: 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 21-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.
Өнөөдөр аргын тооллын 2020 оны хоёрдугаар сарын 21. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Урвуулагч" хэмээх шороон гахай жилийн Өвлийн адаг улаагчин үхэр сарын Билгийн тооллын 28. Сугар гараг. Яруу эгшигт одтой, долоон улаан мэнгэтэй хөх морь өдөр.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байхыг анхааруулж байна.
МУИС-ийн хувьд сургалтын чанараа бууруулахгүйн тулд цахим сургалтын стандартын дагуу лекц, семинарын материал илгээх, хичээл бүрд асуулга, даалгавраар мэдлэгийг нь шалгах, зөвлөгөө өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэхийг багш, оюутнуудаас шаардаж байна. Оюутнуудын хувьд зарим их сургуулийн даалгавар шаардахгүй, ирц бүртгэхгүй, хичээлийн материалыг 6 сар хүртэл үзэж судлах боломжийг нээж байгааг жишээ болгон ярьж байна. Энэ нь цахим сургалтын үндсэн зарчим, сургалтын технологид нийцэхгүй, сургалтын агуулгын уялдаа холбоо, тасралтгүй чанарт нийцэхгүй тул МУИС энэ асуудлыг дэмжихгүй.
Нийслэлийн Онцгой байдлын газраас Төрийн тусгай хамгаалалттай объектууд болон Засгийн газрын байруудын барилга байгууламжуудад гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг НҮБ-ын Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төвөөс БНПУ-ын Гамшгийн удирдлагын газартай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн мэдээллийн менежментийг хөгжүүлэх Ази, Номхон далайн төвийн Удирдах зөвлөлийн IV хуралдаан”-д оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэргэжлийн хяналтын байгууллага дээр ажиллаж, 21 аймаг, 26 хилийн боомтод ажиллаж буй мэргэжлийн хяналтын байгууллагын 2200 орчим ажилтан албан хаагч, бие бүрэлдэхүүнтэй цахим видео хурал хийж, үүссэн нөхцөл байдал, цаг үеийн асуудлаар үүрэг чиглэл өглөө.
Иймд Монгол Улсын Их сургуулиас хорио цээрийг сунгасан энэ үед суралцагчдад сурах боломжийг олгохын тулд их сургуулиудын удирдлагын систем (МУИС-ийн хувьд http://sisi.num.edu.mn) болон хичээлийн видео байршуулсан http://youtube.com серверт 3 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хандахад үүрэн холбооны дата хэрэглээг үнэ төлбөргүй болгох уриалга гаргалаа.
Хөдөлмөрийн баатар, мэргэжлийн сүмогийн Их аварга Д.Дагвадорж COVID-19 вирусийн тархалтын үед хэрэглэх 400 ширхэг битүү хувцас ЭМЯ-нд бэлэглэхээр болсон тухайгаа цахим хуудсаараа дамжуулсан мэдээлсэн.