Хойд Солонгос цэргийн хиймэл дагуул хөөргөнө
БНАСАУ цэргийн хиймэл дагуул бүтээж дууссан талаараа өмнө нь мэдэгдэж байлаа. Энэ хиймэл дагуул нь мэдээлэл цуглуулах боломжийг нэмэгдүүлэх аж. Саяхан Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хиймэл дагуул хөөргөхөд бэлтгэх ажлыг хариуцсан түр хороон дээр зочилж, үйл ажиллагааны төлөвлөгөөг нь дэмжиж байв.



















