Mersedes-Benz дэлхий даяар 23 мянган машинаа эргүүлэн татна
Германы автомашин үйлдвэрлэгч Mercedes-Benz урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд дэлхий даяар худалдаалагдсан 23,5 мянган машиныг эргүүлэн татахаар болжээ. Энэ талаар ХБНГУ-ын Тээврийн хэрэгслийн асуудал эрхэлсэн холбооны газраас авсан эх сурвалжтайгаар DPA агентлаг мэдээлсэн байна.



















