АНУ БНХАУ ТАРИФЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

АНУ БНХАУ ТАРИФЫН АСУУДЛААР ХЭЛЭЛЦЭЭ ХИЙВ

АНУ, БНХАУ-ын төлөөлөгчид худалдааны асуудлаар хэлэлцээ хийлээ.  АНУ-ын сангийн сайд Скотт Бессент БНХАУ-ын төлөөлөгчидтэй хийсэн хэлэлцээнд ахиц дэвшил гарсан хэмээн онцолжээ. Дэлхийд эдийн засгаараа тэргүүлж буй улсуудын төлөөлөгчид ийнхүү яриа хэлэлцээндээ ахиц гаргасан мэдээллийн дараа хөрөнгийн зах зээл сэргэж эхэллээ. Тодруулбал, Dow jones  1.03% буюу 427.66 нэгжээр,  S&P 500 индекс 1.31%-иар буюу 75.8 нэгжээр технологийн Nasdaq Composite 1.71%-иар буюу 348.19 нэгжээр тус тус  өссөн байна.

Дэлгэрэнгүй
Биткоины ханш 105 мянган ам.доллар давлаa

Биткоины ханш 105 мянган ам.доллар давлаa

Биткоины ханш энэ оны нэгдүгээр сарын 31-нээс хойш анх удаа 105,000 ам.долларыг давсан байна. Шинжээчдийн үзэж байгаагаар ам.долларт итгэх хөрөнгө оруулагчдын итгэл буурч, худалдааны шинэ дайнаас үүдэлтэй тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа нь зах зээлд болгоомжлол үүсгэжээ.

Дэлгэрэнгүй
ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦОО БҮТЭЛГҮЙТЭВ

ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ГАЛ ЗОГСООХ ТОХИРОЛЦОО БҮТЭЛГҮЙТЭВ

Энэ сарын 11-ний өдөр Энэтхэг Пакистан гал зогсоох тохиролцоонд хүрсэн. АНУ-ын зуучлалаар гал зогсоосон ч бүтэн сайны өглөөнөөс эхлэн бие биедээ цохилт өгч эхэлсэн байна. Талууд бямба гарагийн оройн 05:00 цагт бүх талбарт гал зогсооно гэж санал нэгдсэн" тухай Пакистаны гадаад хэргийн сайд Ишак Дар мэдээлсэн байдаг. 

Дэлгэрэнгүй
В.ЗЕЛЕНСКИЙ:

В.ЗЕЛЕНСКИЙ: "В.ПУТИНЫГ ИСТАНБУЛД ХҮЛЭЭЖ БАЙЯ"

Украины Ерөнхийлөгч В.Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахад бэлэн байгаагаа илэрхийллээ. Тэрээр, “Хүний амь нас эрсдэж буй дайныг сунжруулах нь утгагүй юм. В.Путиныг пүрэв гарагт Истанбулд хүлээж байя” гэж өөрийн Х хаягтаа жиргэжээ.  

Дэлгэрэнгүй
ТӨВДӨД 5.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОВ

ТӨВДӨД 5.6 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДЛӨЛТ БОЛОВ

Төвдөд 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Европ, Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв  мэдээллээ. Газар хөдлөлт 80 мянга орчим хүн амтай Төвдийн Шигацэ хотоос баруун өмнө зүгт ойролцоогоор 133 километрийн зайд болжээ. Газар хөдлөлтийн голомт 12 километрийн гүнд байсан хэмээн тогтоожээ.

Дэлгэрэнгүй
ПАЛЕСТИНЫГ ДЭМЖИЖ БУЙ КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫГ БАРИВЧЛАВ

ПАЛЕСТИНЫГ ДЭМЖИЖ БУЙ КОЛУМБЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДЫГ БАРИВЧЛАВ

Колумбын их сургуулийн төв номын сангийн талбайд Палестиныг дэмжигч оюутнуудын жагсаал боллоо. Нью-Йоркийн цагдаагийн газраас уг жагсаалыг хүчээр тарааж,  гол зохион байгуулагчдыг нь баривчилжээ.

Дэлгэрэнгүй
РОМЫН ПАПЫГ СОНГОХ ҮЙЛ ЯВЦ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

РОМЫН ПАПЫГ СОНГОХ ҮЙЛ ЯВЦ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дараагийн Ромын пап, католик шашны тэргүүнийг сонгох үйл явц  өчигдөр (2025.05.07) албан ёсоор эхэлсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс Ватиканд хүрэлцэн ирсэн 133 кардинал 267 дахь папыг сонгох эрхээ эдэлж байна.

Дэлгэрэнгүй
УКРАИН ЯЛАЛТЫН БАЯРААР

УКРАИН ЯЛАЛТЫН БАЯРААР "ГАЛ ЗОГСООХГҮЙ"

Гал зогсоохоос татгалзсан Украины тал ялалтын баярыг угтан нисгэгчгүй онгоцуудаар Москвагийн нисэх буудлуудыг хааж, хоёр ч удаагийн дайралт хийгээд байна. Украины талын халдлагын улмаас ОХУ-ын засгийн газар Москвагийн 4, орон нутгийн 5, нийтдээ 9 онгоцны буудлын нислэгийг түр зогсоогоод байгаа аж.

Дэлгэрэнгүй
АНУ ГРИЙНЛАНДЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙГ ХЯНАХ ТАГНУУЛЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ

АНУ ГРИЙНЛАНДЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙГ ХЯНАХ ТАГНУУЛЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛАВ

Данийн Гадаад хэргийн сайд Ларс Лёкке Расмуссен АНУ-ын Элчин сайдыг дуудаж уулзахаа мэдэгдлээ. Ларс Лёкке Расмуссе Дани улсад суух Элчин сайдыг Грийнландын тагнуулын асуудлаар дуудах дэлгэрэнгүй тайлбар авна гэжээ. "The Wall Street Journal"-д  мэдээлснээр, АНУ-ын тагнуулын албад Дани улсын харьяанд байдаг Грийнландад тусгаар тогтнолын хөдөлгөөн болон өрнүүлэх мөн тус бүс нутгийн газрын ховор элементийн нөөцийг ажиглах үүрэг хүлээж, тусгай ажиллагаа явуулж байсан гэв.

Дэлгэрэнгүй
ЭНЭТХЭГ ПАКИСТАНД

ЭНЭТХЭГ ПАКИСТАНД "ДАХИН" АГААРЫН ЦОХИЛТ ӨГӨВ

Энэтхэг улс Пакистаны Муридке хотод пуужингийн цохилт өглөө. Энэтхэгийн харвасан пуужингийн цохилтод өртөж 31 хүн амиа алдаж, 57 хүн шархадсан гэж Пакистаны засгийн газраас мэдээлжээ. Цохилтод өртсөн Муридке хотын иргэдийн мэдээлж байгаагаар Энэтхэгийн харвасан пуужингууд тун гэнэтийн байсан бөгөөд хотыг бүхэлд нь сүйрүүлчихлээ гэсэн байна. Талуудын харилцаа улам хурцдаж мөргөлдөөнд шилжиж буй тул энэ асуудлыг энхийн журмаар яаралтай зохицуулах шаардлага үүсэж байна.

Дэлгэрэнгүй
ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР IT ПАРК БАЙГУУЛНА

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ САНГИЙН 25 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР IT ПАРК БАЙГУУЛНА

Л.Энх-Амгалан: Өнгөрсөн онд Хүүхдийн төлөө санд 25 тэрбум төгрөг төвлөрсөн бөгөөд энэхүү сангийн хөрөнгийг хүүхдийн хөгжил, хамгаалалд зориулан ашиглахыг зорьж байна. Тухайлбал, иргэдийн саналыг үндэслэн уг сангийн хөрөнгийг урлагийн театр байгуулах, хүүхдийн дугуйлан секцүүдийг дэмжих, мэдээллийн технологийн парк байгуулах зэрэг чиглэлд зарцуулахаар төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй
АНУ БНХАУ

АНУ БНХАУ "ХУДАЛДААНЫ ДАЙНЫГ" ЗОХИЦУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭГ ЭХЛҮҮЛНЭ

АНУ болон БНХАУ-ын албаны төлөөлөгчид худалдааны зөрчлийг намжаах зорилгоор энэ долоо хоногт хэлэлцээ хийхээр тохиролцсон байна. Швейцарь улсад энэ сарын 9-12-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэхүү уулзалтад Хятадын талаас Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Хэ Лифэн оролцох бол АНУ-ын талаас Сангийн сайд Скотт Бессент, Худалдааны төлөөлөгч Жэймисон Грир нар оролцохоор товложээ.

Дэлгэрэнгүй
Ф.МЕРЦ КАНЦЛЕРААР ТОМИЛОГДОВ

Ф.МЕРЦ КАНЦЛЕРААР ТОМИЛОГДОВ

Германы Бундестаг буюу парламент консерватив эвслийн удирдагч Фридрих Мерцийг хоёр дахь санал хураалтаар тус улсын шинэ Канцлераар сонголоо. Санал хураалтын дүнд Ф.Мерц 325 гишүүний дэмжлэгийг авч, Канцлераар томилогдох шаардлагатай 316 саналын босгыг давсан байна.

Дэлгэрэнгүй
ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ХЯНАЛТЫН БҮС НУТАГТ ПУУЖИНГИЙН ЦОХИЛТ ӨГӨВ

ЭНЭТХЭГ ПАКИСТАНЫ ХЯНАЛТЫН БҮС НУТАГТ ПУУЖИНГИЙН ЦОХИЛТ ӨГӨВ

Энэтхэг Пакистан улсын харилцаа хурцдаж мөргөлдөөгий ирмэгт байна. Энэтхэгийн тал  Пакистаны хяналтад байдаг Кашмир Муззафарабад хотын есөн байршилд пуужингийн цохилт өгсөн байна. Пакистаны Засгийн Газрын мэдэгдэлд дурдсанаар Энэтхэгийн тал нийт гурван байршилд  пуужингийн цохиолт өгсөн бөгөөд одоогоор найман хүн амиа алдсан гэжээ. Амиа алдсан хүмүүсийн 2 нь бага насны хүүхэд байсан гэв

Дэлгэрэнгүй
ДОНАЛЬД ТРАМП МАРК КАРНИ НАРЫН УУЛЗАЛТ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ

ДОНАЛЬД ТРАМП МАРК КАРНИ НАРЫН УУЛЗАЛТ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ

Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордны зууван танхимд Канадын Ерөнхий сайд Марк Карниг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дональд Трамп Канадын Ерөнхий сайд Марк Карнид сонгуульд ялалт байгуулсанд нь  баяр хүргэсэн байна. Марк Карнигийн удирдсан Либерал Ардчилсан нам парламентын сонгуульд ялалт байгуулсан даруйд Дональд Трамп Марк Карнид уулзалт хийх санал тавьсан бөгөөд уулзалтын уур амьсгал дунд үеэсээ таагүй болсон гэж шинжээчид үзэж байна. 

Дэлгэрэнгүй
Б.НЕТАНЬЯХУ

Б.НЕТАНЬЯХУ "ГИДЕОНЫ ТЭРГҮҮД" АЖИЛЛАГАА ЭХЛҮҮЛЭХЭЭ МЭДЭГДЛЭЭ

Израил Газын зурваст өргөн цар хүрээтэй цэргийн ажиллагаа эхлүүлэхээр шийдвэрлэв. Энэ тухай Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху албан ёсоор зарлалаа. Израилын Аюулгүй байдлын танхим “Гидеоны тэргүүд” нэртэй ажиллагааг  явуулахыг 100 хувийн саналаар баталсан бөгөөд уг ажиллагаа нь Хамас бүлэглэлийг нэгмөсөн дарж, барьцаалагдсан хүмүүсийг чөлөөлөх зорилготой аж.

Дэлгэрэнгүй
ЖАО ШИНЬТУН СНУКЕР БИЛЬЯРДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

ЖАО ШИНЬТУН СНУКЕР БИЛЬЯРДЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОВ

2025 оны снукер бильярдын дэлхийн аваргаар 22 настай Жао Шиньтун тодорлоо. Хятадын снукер бильярдын тамирчин Жао Шиньтун дэлхийн аваргын финалд Уэльсийн гурван удаагийн аварга Марк Уильямсыг 18:12 харьцаатай хожиж, дэлхийн аварга болсон анхны хятад тоглогч болсон юм. 

Дэлгэрэнгүй
ОЛОН УЛСЫН ШҮҮХ АНЭУ-ЫГ БУРУУТГАСАН СУДАНЫ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ

ОЛОН УЛСЫН ШҮҮХ АНЭУ-ЫГ БУРУУТГАСАН СУДАНЫ НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ

АНЭУ Дарфурын бүс нутаг дахь хагас цэрэгжсэн хүчнийг дэмжиж Суданд геноцид үйлдсэн хэргийг Олон улсын шүүх хэрэгсэхгүй болголоо.  Судан улс нь АНЭУ-ыг Олон улсын шүүхэд өгсөн бөгөөд Дарфурын бүс нутагт хагас цэрэгжсэн хүчнийг зэвсэгээр хангаж геноцид үйлдэхэд нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгажээ.

Дэлгэрэнгүй
АНУ-ЫГ САЙН ДУРААР ОРХИХ ЦАГААЧДАД 1000 ДОЛЛАР ОЛГОНО

АНУ-ЫГ САЙН ДУРААР ОРХИХ ЦАГААЧДАД 1000 ДОЛЛАР ОЛГОНО

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль бусаар оршин сууж буй цагаачдыг албадан гаргах үйл ажиллагаагаа эрчимжүүлсээр байна. Тэрээр цагаачдыг нутаг буцаах хүрээнд АНУ-ыг орхиж эх орондоо буцах хүмүүст мөнгөн урамшуулал олгоно гэдгээ мэдэгдлээ. Тодруулбал эх орондоо буцах сонголт хийж буй бичиг баримтгүй хүмүүст 1000 доллар олгоно гэв.Энэ хөтөлбарт хамрагдан эх орондоо буцах цагаачид ирээдүйд хууль ёсны дагуу АНУ-д нэвтэрч болно гэж Цагаачлалын Зөвлөлийн ахлах ажилтан Аарон Рейхлин-Мелник цахим хуудаснаа онцолжээ.

Дэлгэрэнгүй
ИХ БРИТАНИЧУУД ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УГТАХ ГЭЖ БАЙНА

ИХ БРИТАНИЧУУД ЯЛАЛТЫН 80 ЖИЛИЙН ОЙГ УГТАХ ГЭЖ БАЙНА

Их Британичууд ялалтын 80 жилийн ойг албан ёсоор тэмдэглэх гэж байна. “Victory in Europe Day” буюу ялалтын баярын арга хэмжээний хүрээнд Лондон хотын төвд цэргийн жагсаал болж, хаан Их Британийн хаан Чарльз гэр бүлийн хамтаар Букингэмийн ордны тагтан дээрээс ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлнэ. Мөн тус улсын агаарын цэргийн “Red Arrows” Лондонгийн тэнгэрт хүндэтгэлийн нислэг хийж баярын уур амьсгал бүрдүүлэх аж.

Дэлгэрэнгүй