ДОНАЛЬД ТРАМП МАРК КАРНИ НАРЫН УУЛЗАЛТ ҮР ДҮНД ХҮРСЭНГҮЙ
Мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цагаан ордны зууван танхимд Канадын Ерөнхий сайд Марк Карниг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Дональд Трамп Канадын Ерөнхий сайд Марк Карнид сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргэсэн байна. Марк Карнигийн удирдсан Либерал Ардчилсан нам парламентын сонгуульд ялалт байгуулсан даруйд Дональд Трамп Марк Карнид уулзалт хийх санал тавьсан бөгөөд уулзалтын уур амьсгал дунд үеэсээ таагүй болсон гэж шинжээчид үзэж байна.



















