ДЭЛХИЙН ХАМГИЙН ЯДУУ ЕРӨНХИЙЛӨГЧ ХОСЕ МУХИКА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэгддэг Уругвайн Ерөнхийлөгч асан Хосе Мухика таалал төгслөө. Тэрээр 2010-2015 онд Уругвайн Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд даруухан амьдралын хэв маягаараа дэлхийд алдаршсан нэгэн байв. Түүнийг таалал төгссөн мэдээллийг одоогийн Ерөнхийлөгч Яманду Орси мэдэгдсэн бөгөөд өөрийн Х дэх хуудаснаа "Бидэнд өгсөн бүгдэд тань талархая, ард түмнээ хайрласанд баярлалаа" хэмээн нийтэлжээ.



















