Франциск пап Монголд айлчлах анхны Ромын пап болно
Ромын пап ирэх есдүгээр сард Монголд айлчлах төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээлэл хоёрдугаар сард гарч байлаа. Тухайн үед сэтгүүлчид түүнээс эрүүл мэнд болон аяллын төлөвлөгөөний талаар асуухад есдүгээр сард Монголд айлчилна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. "Есдүгээр сарын 29-ний өдөр би Марсель явна, тэндээсээ Монгол руу ниснэ. Гэхдээ хараахан тодорхой болоогүй, ер нь явах байх" хэмээн Ромын пап өгүүлсэн талаар бид дамжуулж байв.



















