Дэлхийн хамгийн бяцхан нохой
АНУ-д байдаг Перл дуудлагат, хоёр настай чихуахуа нохойг дэлхийн хамгийн бяцхан нохой гэж албан ёсоор бүртгэжээ. Энэ талаар "Гиннесийн дээд амжилт" номын сайт дээр мэдээлсэн байна.
АНУ-д байдаг Перл дуудлагат, хоёр настай чихуахуа нохойг дэлхийн хамгийн бяцхан нохой гэж албан ёсоор бүртгэжээ. Энэ талаар "Гиннесийн дээд амжилт" номын сайт дээр мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, Майкл Жордан Air Jordan 13 пүүзээ 1998 оны NBA-ын шувтаргын тэмцээний үеэр өмссөн бөгөөд энэ тоглолт нь "Чикаго Буллз"-ын бүрэлдэхүүнд тоглосон сүүлчийнх нь тоглолт болсон тул пүүзийг "Сүүлчийн бүжиг" хэмээн нэрийдэх болсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп Орос, Хятад, Хойд Солонгосын төрийн тэргүүнүүдийг ухаантай хүмүүс хэмээжээ. Тэрбээр Фокс Ньюс сувгийн улс төрийн тоймч Такер Карлсонд ярилцлага өгөх үеэрээ энэ бодлоо хуваалцсан байна.
Орост электрон тамхины хэрэглээг бууруулах зорилготой хуулийг баталжээ. Энэ хуулийг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Төрийн думаар хэлэлцэн баталсан талаар ТАСС мэдээлсэн байна.
Албан ёсны мэдээллээр, 2023 он гарснаас хойш Италид 31 мянга гаруй хууль бус цагаач ирсэн байна. Харин өнгөрсөн оны мөн үед ердөө 7900 цагаач ирж байжээ. Дүрвэгчид Тунис, Ливи улсаас Газрын дундад тэнгисээр дамжин Итали, Мальтыг зорьдог аж. Ийнхүү тэнгисээр дамжин ирэхдээ зориулалтын бус завь ашигладгийн улмаас завь хөмөрч, осолдон олон хүн амиа алдсан хэргүүд удаа дараа гарч байв.
ОХУ Украины эсрэг дайн өдүүлж, фронт дээр бие бүрэлдэхүүний хохирол ихээр амссаныхаа улмаас өнгөрсөн оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласан. Энэ үеэр цэргийн насны олон мянган эр хилийн чанадыг зорьсны дээр энэ дайчилгааг эсэргүүцсэн оршин суугчид цэргийн комиссын байрыг шатаах, галдахыг завдсан хэрэг хэдэнтээ гарсан юм. Ийм нэг хэргийг үйлдсэн сурагч охинд саяхан ял оноосон талаар "Эрх чөлөө" радио мэдээлжээ.
БНАСАУ-ын Хөдөлмөрийн нам болон Засгийн газар улс орноо дэлхийн хэмжээний сансрын гүрэн болгох зорилго тавьсан бөгөөд үүний суурь нь хэдийнэ тавигдсан гэж Солонгосын цахим мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Оросын Стратегийн зориулалтын пуужингийн анги Астрахань мужид байх Капустин Яр полигонд тив алгасах баллистик пуужингийн туршилт хийжээ. Энэ талаар Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна.
Армени, Азербайжаны хооронд мягмар гарагт дахин мөргөлдөөн гарчээ. Энэ мөргөлдөөний улмаас олон цэрэг амиа алдсан талаар хоёр орны Батлан хамгаалахын яамнаас авсан эх сурвалжтайгаар Коммерсант мэдээлсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт Тайландын гүнж Сириндхорны ивээл дор явагдсан Tour of Tailand 2023 дугуйн уралдаанд Монголын тамирчид тэргүүлсэн талаар PhuketNews мэдээлжээ.
Энэ төслийг Green River төрийн бус байгууллага хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ төслийг хэрэгжүүлснээр Сычуань мужийн байгаль орчныг хамгаалах зорилготой юм байна. Сычуаний уул толгод руу аялагчид ихээр ирдэг, үүнийг дагаад хог хаягдал, экологийн бохирдол хүндрэлтэй асуудал болсон тул төрийн бус байгууллагынхан ийм аргыг сэдсэн аж.
Өнгөрсөн долоо хоногт Пентагоны нууц мэдээллүүд интернет орчинд цацагдсан. Энэ баримт бичгүүдийн нэг дээр Украинд НАТО-ын орнууд тэр дундаа Их Британийн тусгайгийнхан ажилладаг тухай мэдээлэл байсан талаар ВВС агентлаг мэдээлжээ. Украинд барууны тусгайгийнхан байдаг талаарх мэдээлэл жил гаруйн өмнөөс л гарч байсан ч баримт баталгаа гараагүй байсан юм.
"Radio free Asia" радиогийн мэдээлснээр, 2020 онд монгол хэлээр хичээл орохыг хориглож байгааг эсэргүүцсэн өвөр монголчуудын эсэргүүцэл олон сар үргэлжилсэн бөгөөд энэ хугацаанд 10 000 хүн баривчлагдсан эсвэр өөр хэлбэрээр саатуулагдан, шийтгүүлсэн байна.
Жолооч 4-5 цаг эсвэл түүнээс бага цагаар унтвал зам дээр осол гаргах магадлал нь жолооны ард согтуу суусантай ижил байдаг аж. Ийм дүгнэлтийг Австралийн Төв Квинслендийн их сургуулийн эрдэмтэд гаргажээ.
Замын хажууд амьдардаг хүмүүс цусны даралт ихсэх өвчинд илүүтэй өртөмтгий байдаг аж. Энэ талаар Оксфордын их сургуулийн профессор Казем Рахими CNN агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Пентагоны нууц мэдээллүүд олон нийтийн сүлжээнд тархаж, ихээхэн дуулиан дэгдээгээд байгаа. Эдгээр мэдээлэл дунд, Египет Орос руу 40 мянга орчим пуужин нууцаар илгээх гэж байсан тухай мэдээлэл байсан гэж Washington Post сонин бичжээ.
Турк тус улсын хамгийн том цэргийн хөлөг онгоц, мөн дэлхийн анхны цэргийн дронд зориулсан онгоц тээвэрлэгчийг ашиглалтад оруулжээ. Энэ талаар Андолу агентлаг мэдээлсэн байна.
Биткоин крипто биржүүд дээр 30 мянган доллараас дээш үнээр арилжаалагдаж байгаа нь CoinMarketCap сайтаас харагдаж байна. Хамгийн сүүлд энэ цахим валют 2022 оны зургадугаар сарын 10-ны өдөр ийм өндөр үнэд хүрч байсан юм.
Өнгөрсөн долоо хоногт ямар ч тайлбар хийлгүйгээр Твиттер сүлжээнийхээ цэнхэр шувуу бүхий логог нохойны дүрсээр сольж байсан Илон Маск энэ удаад Твиттер дэх хэрэглэгчийн нэрээ сольжээ.
АНУ-ын Мичиганы Их сургуулийн доцент Жейсон Кирнан хөгжим сонсох болон эмчилгээний үр дүн хоорондоо уялдаа холбоотой болохыг олж тогтоожээ. Энэ талаар Science Daily мэдээлсэн байна.