Улаан-Үдэд Лениний толгойг угаажээ
Дэлхийн хамгийн том Лениний толгой хөшөөд тооцогдох хөшөө Буриадын нийслэл Улаан-Үд хотын төв талбай дээр байдаг. Жуулчдын үзэж сонирхох дуртай энэ хөшөөг дөрөвдүгээр сарын 14-ний өдөр угааж цэвэрлэжээ.
Дэлхийн хамгийн том Лениний толгой хөшөөд тооцогдох хөшөө Буриадын нийслэл Улаан-Үд хотын төв талбай дээр байдаг. Жуулчдын үзэж сонирхох дуртай энэ хөшөөг дөрөвдүгээр сарын 14-ний өдөр угааж цэвэрлэжээ.
Түүнчлэн G7-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар Беларусьт тактикийн цөмийн зэвсэг байршуулах тухай Оросын шийдвэрийг шүүмжилжээ. Энэ нь нөхцөл байдлыг улам хурцатгана гэж талууд үзэж байгаа аж.
Хятадын Жянсу болон Жэжян мужууд залуу чадварлаг мэргэжилтнүүдийг татах хөтөлбөр эхлүүлжээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд ажил хайж буй залууст зочид буудалд үнэгүй буухыг санал болгож байгаа талаар The Sun мэдээлсэн байна.
Суданы арми болон тусгайгийнхны хоорондын мөргөлдөөний улмаас амиа алдсан болон шархадсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Ням гарагт талууд түр гал зогсоох тохиролцоонд хүрсэн ч бодит байдал дээр буун дуу сонсогдсоор байсан талаарх мэдээлэл гарч байв.
The Sunday Times сонин Их Британийн хаан III Чарльзийн хувийн хөрөнгө 600 сая фунт стерлинг гэж мэдээлжээ. Түүний ээж, II Элизабет 370 сая фунт стерлингийн хөрөнгөтэй байсан гэнэ.
Бродвейд "Дуурийн театрын сүнс" мюзиклийг сүүлчийн удаа тогложээ. Энэ жүжгийг 35 жилийн туршид тоглосон бөгөөд Бродвейн театрын түүхэн дэх хамгийн урт настай жүжиг болсон юм.
Казахстаны Үндэсний аюулгүй байдлын хороо тус улсын иргэд Украины нутаг дэвсгэр дээр дайнд оролцсонтой холбоотой 10 эрүүгийн хэргийг шалгаж байгаа гэж Sputnik мэдээлжээ.
Ромын пап ирэх есдүгээр сард Монголд айлчлах төлөвлөгөөтэй байгаа талаарх мэдээлэл хоёрдугаар сард гарч байлаа. Тухайн үед сэтгүүлчид түүнээс эрүүл мэнд болон аяллын төлөвлөгөөний талаар асуухад есдүгээр сард Монголд айлчилна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна. "Есдүгээр сарын 29-ний өдөр би Марсель явна, тэндээсээ Монгол руу ниснэ. Гэхдээ хараахан тодорхой болоогүй, ер нь явах байх" хэмээн Ромын пап өгүүлсэн талаар бид дамжуулж байв.
БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд Ли Шанфу Орост айлчиллаа. Тэрбээр айлчлалынхаа үеэр Оросын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзсан гэж ТАСС агентлаг мэдээлжээ.Уулзалтын үеэр БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Батлан. хамгаалахын сайд Ши Шанфу Орос, Хятадын харилцаа сүүлийн үед сайжирсан гэдгийг онцолсон байна.
Энд дуулгахад, Үндэсний лотоны анхны шагналыг 1994 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр тодруулж байсан аж. Тухайн үед 5,8 сая фунт стерлингийн жекпот шагналыг долоон хүн хуваан авчээ. Харин 1996 онд нэг хүн 42 сая фунт стерлинг хожсон нь энэ сугалааны түүхэн дэх хамгийн өндөр шагнал аж.
Хэргийн улмаас Японы Ерөнхий сайд гэмтэж бэртээгүй, түүнийг хэргийн газраас нэн даруй нүүлгэн шилжүүлсэн байна. Улмаар цагдаагийнхан дэлбэрэлт үйлдэхээр завдсан хэргийн сэжигтэн 24 настай эрийг газар дээр нь баривчилжээ.
АНУ-д галт зэвсэг ашигласан хэрэг улам бүр нэмэгдсээр байна. Ердөө өнгөрсөн долоо хоногт нэг хотод, нэг өдөр хоёр халдлага гарч байсан бол энэ удаад Алабама мужид олон хүнийг буудсан харамсалтай хэрэг гарчээ.
Герман улс дөрөвдүгээр сарын 16-нд шилжих шөнө атомын гурван эрчим хүчний блокыг салгажээ. Энэ нь тус улс дахь сүүлчийн атомын блокууд байсан гэж DW мэдээлсэн байна.
Судан бол дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг хэдий ч байгалийн нөөц, Улаан тэнгисийн эрэг дээр стратегийн байршилд байдгаараа Арабын орнууд төдийгүй АНУ зэрэг дэлхийн томоохон гүрнүүдийн анхаарлыг татдаг юм. Үүний зэрэгцээ ОХУ энэ улсын эрэг дээр тэнгисийн цэргийн бааз байгуулахаар зэхэж, Суданы цэргийнхэнтэй энэ талаар хэлэлцээ хийж байгаа.
Гиннесийн дээд амжилтын ном тун сонирхолтой бүтээл. Эндээс дэлхийн хамгийн сонин, содон, хачирхалтай бүрийг олж болохоор. Өдгөө 47000 дээд амжилтыг бүртгэсэн энэ номны зарим сонин содон дээд амжилтыг сонирхуулж байна.
Японы алдарт зохиолч Мураками Харукигийн ном одоогоос зургаан жилийн өмнө уншигчдын хүртээл болсноос хойш шинэ роман гараагүй байсан юм. Харин дөрөвдүгээр сарын 12-ны өдөр түүний бүрэн хэмжээний шинэ роман Японд худалдаанд гарчээ.
Нью-Йоркийн цагдаагийн газар хэв журам сахиулах гурван шинэ өндөр технологийн төхөөрөмжийг олон нийтэд танилцуулжээ. Тэдний нэг нь Digidog хэмээх робот нохой гэж Нью-Йорк Таймс сонин мэдээлсэн байна.
АНУ-д зэвсэг чөлөөтэй эзэмшихтэй холбоотой асуудал байнгын маргаан дагуулсаар ирсэн. Статистикийн мэдээлэлд дурдсанаар, АНУ-д оршин суугчдаас нь их зэвсэг байдаг гэх бөгөөд 323 сая хүнд 400 сая буу оногдож байгаа гэнэ.
Бүгд Найрамдах Буриад Улсын 100 жилийн ойд зориулан ирэх зун Улаан-Үдийн төв талбай дээр томоохон баярын тоглолт зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ тоглолт зургадугаар сарын гуравны өдөр болно гэж "Байкал дейли" мэдээлсэн байна.
Хүний эрхийг хамгаалагч байгууллагууд 2022 онд Иранд цаазын ялыг гүйцэтгэсэн талаарх тайланг нийтэлжээ. Тайланд өгүүлснээр, 2021 онтой харьцуулахад Иранд гүйцэтгэсэн цааз 75 хувиар нэмэгдсэн байна.