"Украиныг дэмждэг" гэх шалтгаанаар дуучин Ротаругийн хөрөнгийг хураахыг шаарджээ
Ийнхүү Ротаругийн хөрөнгийг хураахыг шаардсан нь дуучин эмэгтэй дайн эсэргүүцдэгтэй холбоотой аж.Оросын ТАСС агентлагт "Ветераны России" ТББ-ын гүйцэтгэх захирал Вадим Мироненко байр сууриа илэрхийлэхдээ, Москва болон Ялта дахь Ротаругийн үл хөдлөх хөрөнгийг хурааж, зарж борлуулаад, үүнээс олсон орлогыг Оросын армийн хэрэгцээнд зарцуулахыг шаардаж байгаа хэмээн онцолжээ.



















