Португали "алтан виз" олгохоо зогсооно
Португалийн Засгийн газар цаашид "алтан виз" олгохгүй гэж тус улсын Ерөнхий сайд Антониу Кошта мэдэгджээ. Энэ шийдвэрийн талаар хоёрдугаар сарын 16-нд болсон сайд нарын зөвлөлийн хурлын дараа тэрбээр мэдэгдсэн гэж Коммерсант мэдээлсэн байна.



















