Зеленский Пелосид Украины далбааг гардуулж өгчээ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-д айлчилж байна. Тэрбээр айлчлалынхаа үеэр Байдентай уулзаж, дараа нь АНУ-ын Конгресст үг хэлсэн юм. Зеленский Конгресст үг хэлснийхээ дараа Украины далбааг Америкийн конгрессын гишүүдэд бэлэглэсэн талаар Вашингтон Пост мэдээлжээ.



















