БНХАУ Британиас дипломатуудаа эгүүлэн татав
Хятадын дипломатчид холбогдсон энэ хэрэг өнгөрсөн намар гарсан байна. Тодруулбал, Манчестер дахь БНХАУ-ын Консулын газрын гадаа 10 дугаар сарын 16-ны өдөр эсэргүүцэгчид цуглаан зохион байгуулах үеэр нэг иргэнийг консулын газрын хашаа руу чирэн орж, зодсон хэрэг гарчээ. Энэ нь дипломат албаны ажилтан байсан гэж гэрчүүд өгүүлсэн бөгөөд энэ хэргийг Манчестерийн цагдаагийн газар шалгаж байгаа юм байна.



















