Египет Үндэсний хэмжээний гашуудал зарлав
Энэ сарын 17-ны үдэш Газын зурвас дахь Аль-Ахли эмнэлэг дээрээс пуужингийн цохилт өгсний улмаас 800 гаруй хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Газын зурваст болсон энэ эмгэнэлтэй хэргийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэхээр олон орон гашуудал зарласан. Мөн Египет улс ч амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэн гашуудахаар болжээ.



















