Палестиныг дэмжигчид АНУ-ын цэргийн бааз руу хүрэх замыг хаажээ
Пайн-Гэп цэргийн баазад дэлхий даяарх АНУ-ын цэргийн ажиллагааг ажиглах, зохицуулах, тэр дундаа Ойрх Дорнод дахь америк цэргүүдийн үйл ажиллагааг хянах үүрэг бүхий цэргүүд ажилладаг юм. Тиймээс тэд Израиль, АНУ-ыг дэмжиж буй засгийн газрынхаа байр суурийг бүх австрали хүн дэмждэггүй гэдгийг ойлгох ёстой гэж эсэргүүцэгчид мэдэгджээ.



















