Дэлхийн хамгийн том мөрөг загасыг Таиландаас барьжээ
Эх сурвалжийн мэдээлснээр, 36 настай инженер Кельвин Марстон Таиландын Чеди-Хак нууранд хэдэн өдрийн туршид өдөрт 12 цаг загасчилжээ. Ингээд нэг өдөр аз таарч, асар том, 114 кг жинтэй Сиамын мөрөг загас дэгээнд нь орсон байна. Тэрбээр загасыг татаж гаргахын тулд аав, найз болон нутгийн нэг оршин суугчаас тусламж гуйжээ.



















