АНУ-ын Конгрессын өмнө болсон эсэргүүцлийн үеэр 100 хүн баривчлагджээ
Газын зурвас дахь эмнэлэгийг бөмбөгдөж, олон зуун хүний амь насыг хохироосон эмгэнэлт хэрэг гарсны дараа дэлхийн олон оронд эсэргүүцлийн жагсаал дэгдэж байна. Зөвхөн исламын шашинтай орнуудад төдийгүй, Испани, АНУ, Германд ч энэ төрлийн жагсаал болсон гэж олон улсын хэвлэлүүд мэдээлжээ.



















