Японоос Таиланд руу нийлүүлсэн далайн бүтээгдэхүүнээс цацраг идэвхит бодис илрээгүй
Фукушима атомын цахилгаан станцын усыг асгасан орчин дахь далайн бүтээгдэхүүн ямар ч аюулгүй гэдгийг харуулах зорилгоор Японы Ерөнхий сайд тэргүүтэй улс төрчид олны өмнө, Фукушима станцын ойролцоогоос барьсан загас идэж байлаа. Харин энэ удаад Таиланд улс Японоос нийлүүлсэн далайн бүтээгдэхүүн аюулгүй гэдгийг баталсан гэж Бангкок пост сонин мэдээлжээ.



















