Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр мянган хүүхдэд сүү, аарц, зайрмаг бэлэглэнэ
Дэлхийн сүүний өдөр”-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулан өнгөрүүлдэг. Энэ жилийн хувьд Дэлхийн сүүний өдрийг тохиолдуулан ХХААХҮЯ-аас хүүхэд багачуудын дунд сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглээндээ түлхүү оруулах зорилгоор нийт мянган хүүхэд багачуудад сүү, аарц, зайрмаг бэлэглэх өдөрлөг зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь “Сүхбаатарын талбай”-д маргааш буюу зургаадугаар сарын 1-ний өдөр болох ба 13:30 цагаас хойш нэг цагийн хугацаанд үргэлжлэх юм.

















