ЭЕШ өгөхөд юуг анхаарах вэ: Азанд найдах хэрэггүй
Суудлын хуваарь дээр, шалгуулагчийн шалгалтын байранд нэвтрэх цагийг тодорхой зааж өгсөн байгаа. Тиймээс гэрээс гарахдаа заавал авч очих бичиг баримтаа дахин нэг шалгалгаад гарах нь зүйтэй. Шалгалтын байр руугаа алхаж очихыг эрмэлзээрэй. Хэрэв шалгалтын байр алхаж очих хэмжээний ойрхон биш бол нийтийн тээвэрт суугаад буудлаасаа нэг буудлын наана буугаад шалгалтын байр руугаа алхаарай. Эрч хүч урам зориг нэмнэ. Гэрээс гарахдаа алхах цагаа сайн төлөвлөөрэй. Сандарч, тэвдэж шалгалтанд орох нь сайн үр дүнд хүргэхгүй.



















