Тусгай хэрэгцээт боловсролын багшийн эрэлт их ч боловсон хүчин маш дутмаг байна
Өнгөрсөн оны сүүлийн статистик мэдээллээр манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 0-18 насны 11 835 хүүхэд байна. Тэдний 1720 нь тусгай сургуульд, 402 хүүхэд тусгай цэцэрлэгт суралцаж байгаа бол 3000 орчим хүүхэд гэртээ, эцэг эхийн асаргаанд байна. Манай улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах 584 багш, ажилчид байдаг.


















