Олимпийн эрхийн тэмцээнүүд өндөрлөж, тамирчид бэлтгэлээ эрчимжүүллээ

Олимпийн эрхийн тэмцээнүүд өндөрлөж, тамирчид бэлтгэлээ эрчимжүүллээ

“Токио-2020” олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд (5х5 сагснаас бусад) албан ёсоор өндөрлөж, Монголын баг тамирчдын бүрэлдэхүүн эцсийн байдлаар тодорлоо.

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Уран бүтээлчдийн бүтээлийг дижитал хэлбэр лүү шилжүүлж байна

ВИДЕО: Уран бүтээлчдийн бүтээлийг дижитал хэлбэр лүү шилжүүлж байна

Монгол уран бүтээлчдийн бүтээлийг дижитал хэлбэр лүү шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулаад эхэлж байна. Энэ нь цаашид өргөн хүрээтэй болж Соёлын яам, урлагийн зөвлөл гэх зэрэг салбарын байгууллагуудтай хамтарч ажиллана. Уран бүтээлчдийн бүтээлийг дижитал хэлбэр лүү шилжүүлээд дэлхийн зах зээл дээр гаргах чиглэл рүү анхаарч ажиллаж байгаа аж.

Дэлгэрэнгүй
Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна

Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалинг хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж байна

Дэлхий нийтийг хамарсан аюулт цар тахлын үед төр засгаас гаргасан бодлого шийдвэр, үүрэг даалгавар бодлого шийдвэрийг цаг алдалгүй хурдан шуурхай хэрэгжүүлж, монгол хүний алтан амь эрүүл мэндийг авран хамгаалах маш чухал үүргийг гүйцэтгэж байгаа эмч эмнэлгийн ажилтнууд, энэ цаг үед сөхрөхөд бэлэн болсон байна. Тиймээс эрүүл мэндийн салбарын 56 мянга гаруй эмч, ажилтнуудын төлөөлөл, үндсэн цалингаа хоёр дахин нэмэгдүүлэхийг шаардаж, төр хороо байгуулан, Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-ны хамтарсан баг төр засагт шаардлагаа хүргэж байна. Өнөөдрийн байдлаар хоёр мянга гаруй эмч  ажилтнууд өвчилсөн.

Дэлгэрэнгүй
ШУУД: Шинээр 2246 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

ШУУД: Шинээр 2246 тохиолдол батлагдаж, 15 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 048 сорьцод шинжилгээ хийснээс 2246  хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 115 478   боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1345 нь Улаанбаатар хотод,   901 нь орон нутагт   байна.  Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2825 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 76 654  болж байна. Коронавирусийн халдварын улмаас  15 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 563 болж байна.

Дэлгэрэнгүй
ВИДЕО: Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос мэдээлэл хийж байна

ВИДЕО: Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос мэдээлэл хийж байна

Монголын Эрүүл Мэндийн ажилтны ҮЭХ-оос эмч нарын цалин урамшуулалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна. 

Дэлгэрэнгүй
Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхээр боллоо

Өршөөлийн хуулийг хаалттай хэлэлцэхээр боллоо

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 06 дугаар сарын 24-ний байдлаар хорих ангид 4154 хоригдол ял эдэлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 1200,  баривчлах шийтгэл эдэлж байгаа 104, албадлагын арга хэмжээ авагдсан 4529 нийтдээ 9987 ялтан байгаа. Энэ хууль батлагдсанаар 150 хоригдол ялаас бүрэн чөлөөгдөж, 374 хоригдлын хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.

Дэлгэрэнгүй
Хандгайтын замд хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ

Хандгайтын замд хоёр хүүхдийг мөргөж гэмтээсэн осол гарчээ

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр нийт 366 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй  221 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дэлгэрэнгүй
Ойрын хавьтлуудаас ПСР шинжилгээ авахаа зогсоожээ

Ойрын хавьтлуудаас ПСР шинжилгээ авахаа зогсоожээ

Коронавирусийн халдвараар өвдсөн хүний ойрын хавьтал болсон тохиолдолд зургаан хоногийн дараа ПСР шинжилгээ өгөхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж буй.

Дэлгэрэнгүй
Наадмаас татгалзсан аймгууд

Наадмаас татгалзсан аймгууд

Халдварын нөхцөл байдал хүндэрсээр байна. Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол хоёр мянга, нас баралт нэмэгдэж байгаа. УОК-ын дэргэдэх эрдэмтэд  зургадугаар сарын 15 гэхэд халдварын тохиолдол буурна гэж тооцоолсон. Гэвч бодит байдалт, судалгаа хоёр зөрсөн. Засгийн газраас "ковидгүй зун" уриалга гаргаж, вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлсэн ч өнөөдрийг хүртэл нийгэмд сүргийн дархлаа тогтоогүй байна. Гэвч Засгийн газрын ээлжит хуралдаанаар Ардын хувьсгалын 100 жилийн ой, улсын баяр наадмыг хугацаанд нь үзэгчгүйгээр буюу цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.  Харин аймаг, сумдын наадмыг хориглосон бөгөөд өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо буурч, нөхцөл байдал өөрчлөгдсөн тохиолдолд долоодугаар сарын 20-ноос хойш аймаг, сумдын наадмыг зохион байгуулах боломжоор хангая гэж үзсэн.

Дэлгэрэнгүй

"Буянт-Ухаа"-г Чингис хаан ОУНБ руу нүүлгэн шилжүүлэх бэлтгэл хангагджээ

Хөшигийн хөндийд бүтээн байгуулагдсан ЧИНГИС ХААН олон улсын нисэх буудлын ирэх долдугаар сарын 4-ний өдөр нээгдэнэ.

Дэлгэрэнгүй
ХЭҮК-оос хурдан морины уралдааныг цуцлах санал хүргүүлжээ

ХЭҮК-оос хурдан морины уралдааныг цуцлах санал хүргүүлжээ

ХЭҮК-оос Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах санал гаргаж, Засгийн газарт хүргүүлжээ. Тодруулбал, коронавиусийн  цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор хурдан морь унаач хүүхдийн амь нас, эрүүл мэнд, дээд эрх ашиг, язгуур эрхийг хамгаалах зорилгоор Хүний эрхийн Үндэсний Комиссоос энэ оны Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааныг цуцлах, хойшлуулах санал, зөвлөмжийг гаргасан байна.

Дэлгэрэнгүй
Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хуралдана

Өнөөдөр УИХ дахь байнгын хороод хуралдаж, хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Дэлгэрэнгүй
“Чингис хаан” музейн үзмэрүүдийг Соёлын яаманд хүлээлгэн өгчээ

“Чингис хаан” музейн үзмэрүүдийг Соёлын яаманд хүлээлгэн өгчээ

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу “Чингис хаан” хаад, язгууртнуудын музей байгуулах ажлын хүрээнд “Гадаадын улс орнуудаас бүрдүүлэх, хуулбарлах эд өлгийн зүйлсийн жагсаалт”-ын дагуу хилийн чанадад  хадгалагдаж буй Монголын түүх, өв соёлд холбогдох түүхийн эх сурвалж, архивийн баримт, хөшөө дурсгал, эд өлгийн зүйлсийг судлан тогтоох, эх хувиар болон хуулбарлан авах ажлыг ГХЯ нэгдсэн удирдлагаар ханган зохион байгуулж байна.

Дэлгэрэнгүй
Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 13 040 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр нийслэлийн хэмжээнд 13 040 хүнийг дархлаажуулна

Өнөөдөр Улаанбаатар хотод 23 суурин цэгт 37 багийн 263 эмч, ажилтан ажиллаж, 13040 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөлөө. дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.

Дэлгэрэнгүй
Сурвалжлага: ПИ СИ АР шинжилгээний лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй байна

Сурвалжлага: ПИ СИ АР шинжилгээний лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй байна

“Ачаалал их байна. Өдөрт 200-220 хүн түргэвчилсэн болон ПСР шинжилгээ өгч байна. Ерөнхийдөө ПСР шинжилгээний лабораторийн хүчин чадал хүрэлцэхгүй байгаа. Тиймээс ихэвчлэн түргэвчилсэн шинжилгээ өгч байгаа. Иргэд ч өөрсдийн  хүсэлтээрээ түргэвчилсэн тест өгч байна. Манай цэг хоёр сорьц авагч, нэг бүртгэгч, үйлчлэгч, зохион байгуулагч гээд нийт 5-6 хүн ажиллаж байна. Оюутнууд дайчлагдан ажиллаж байгаа. Лабораторийн хүчин чадлаас хамаарч  өчигдөр ПСР шинжилгээ аваагүй. Өнөөдрөөс цөөн тоогоор авах байх. ПСР шинжилгээ үнэгүй авч байгаа”

Дэлгэрэнгүй
Үс шинээр засуулахад тохиромжгүй

Үс шинээр засуулахад тохиромжгүй

Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, улаа гаргах, хиншүү, хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд өвчин ирнэ хэмээжээ. 

Дэлгэрэнгүй
Улаанбаатарт 14 хэм дулаан  байна

Улаанбаатарт 14 хэм дулаан байна

Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо үргэлжлэн орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дэлгэрэнгүй
Б.Солонго: Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрт ахиц гараагүй

Б.Солонго: Оюутолгойн хөрөнгө оруулагчтай хийж буй хэлэлцээрт ахиц гараагүй

“Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны өнөөдрийн (2021.06.29) хуралдаан 14 цаг 48 минутад 58.3 хувийн ирцтэй эхэллээ.

Дэлгэрэнгүй
Казахстан улс 

Казахстан улс "КАЗВАК" вакцинаа Монголд хандивлах санал тавьжээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Казахстаны парламентын бүлгийн дарга Х.Баделхан өнөөдөр (2021.06.29) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай уулзлаа.

Дэлгэрэнгүй
ТӨРИЙН БАНК ТОП-100 ААН-ээр дахин шалгарлаа

ТӨРИЙН БАНК ТОП-100 ААН-ээр дахин шалгарлаа

Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-аас хамтран жил бүр уламжлал болгон тодруулдаг Монгол Улсын “ТОП-100 Аж Ахуйн Нэгж"-ийг өргөмжлөх арга хэмжээг цахимаар зохион байгуулж, МҮОНТВ-ээр  шууд дамжуулан үзүүллээ. 

Дэлгэрэнгүй