Б.Жавхлан: Ачаалалтай үед өвдөж, эмнэлэгт хэвтсэндээ уучлал хүсье
Сангийн сайд Б.Жавхлан коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй.
Сангийн сайд Б.Жавхлан коронавирусийн халдвар авч, ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж буй.
Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын түгжрэлийг цогцоор нь шийдэхэд жилд 420 тэрбум төгрөг зарцуулахаар болсон.
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.06.29) 10 цаг 05 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.
Төр, хувийн хэвшил, иргэдийн хамтын ажиллагааны хүрээнд амжилттай хэрэгжүүлсэн төслийн талаар цувралаар танилцуулж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2014 оны 01-01/05 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, “Мишээл экспо” төвийн баруун талд байрлах 1950 онд ашиглалтад орсон 97 айлын хоёр давхар нийтийн зориулалттай орон сууцны БҮК-53, 54 дүгээр байрыг ашиглалтын шаардлага хангахгүй болохыг тогтоосон. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/782 дугаар захирамжаар орон сууцыг буулгах, дахин төлөвлөн, шинээр барилгажуулах шийдвэр гаргасан юм. Тус шийдвэрийн дагуу төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулж, 2018 онд дээрх барилгуудыг буулган, 15 давхар 360 айлын, үйлчилгээтэй орон сууцны барилгыг 2020 онд ашиглалтад оруулсан.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргын тушаалаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар С.Янжинсүрэн, Бодлого хэрэгжилтийн газрын даргаар Г.Амартүвшин, Хуулийн бодлогын газрын даргаар О.Машбат нар томилогдлоо.
Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн гишүүдийнхээ нэрийн өмнөөс Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүслээ.
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.06.29) цахим хуралдаан 11 цаг 08 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2021 оны зургадугаар сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Коронавируст халдварын тархалт нэмэгдэж, шинэ голомтууд үүсч байгаатай холбогдуулан 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 19 аймгийн 177 сум иргэдийн зорчих хөдөлгөөн, төрийн болон хуулийн этгээдийн үйл ажиллагаанд хязгаарлалт тогтоогоод байна.
Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Төрийн тэргүүний өндөр хариуцлагатай албанд зургаан жилээр ажиллахаар сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Дархан-Уул аймгийн онцгой комиссын хуралдаанаар Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт 2021 оны 7 дугаар сарын 1-нээс 2021 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл баяр наадам, ойн арга хэмжээ зохион байгуулахыг хориглолоо.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр “Хүчит шонхор” худалдааны төвд шалгалт хийжээ. Тус шалгалтыг мах зөөх тэрэг, хөдөө орон нутгийн машин, дайврын заал, лангуу, жин, халаад, махны өлгүүр, хана зэрэг санамсаргүй түүврийн аргаар 80 цэгээс арчдасын дээж авч НМХГ-ын лабораторид шинжлүүлэхэд 62 дээжээс гэдэсний халдварт өвчин үүсгэгч enterоbacter spp болон E coli нян илэрсэн байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасан.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүслээ.
Үзэсгэлэн өнөөдрөөс 07 дугаар сарын 18 хүртэл цахимаар олон нийтэд хүрнэ.
Цахимаар наадам хийхээр болсон. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-нд болгож шилжүүлсэн. Тиймээс наадмын өдрүүдэд нийт ес хоног амарна гэсэн үг. Энэ амралтын өдрүүдэд төрийн албан хаагчид, иргэдийг хотод бус лагерь дээр цэвэр агаарт байхыг уриалж байна. Хөдөлгөөний нягтралшилыг багасгах замаар хотоос зайтай, гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлүүдийг бүрдүүлж өгч байна гэсэн үг.
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцжээ. Ингэхдээ эрүүл мэндийн салбарт нэмэлтээр 700 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төсвийн тодотголд тусгажээ. Нэмэлт санхүүжилтээр цар тахлын улаан бүсэд ажиллаж байгаа 13 000 эмч, эмнэлгийн ажилчдад 2 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоно.
Өнөөдрийн байдлаар нийт 25 038 хүүхэд коронавирусийн халдвараар өвчилсөн байна. Хүйсээр нь ангилж үзвэл, 12 114 нь эмэгтэй, 12 924 нь эрэгтэй байна.
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, тодорхой шийдвэрүүдийг гаргажээ.
Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 2215 хүн эдгэрлээ. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 73 007 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 15 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 548 болж байна.