Хүүхэд тоглож наадах нь чухал уу, эрүүл байх нь эрхэм үү
Дулааны улирал ирсэн, хүүхэд агаар салхинд тоглох шаардлагатайг хэн хүнгүй ойлгож буй. Гэхдээ хүүхэд тоглож салхилах нь чухал уу, эрүүл байх нь эрхэм үү гэдгийн хариултыг эцэг эхчүүд бусдаар хэлүүлэх шаардлагагүй. Хүүхдүүд тоглоомын талбайд олноороо цугларч байгаа нь халдварын эх үүсвэр болж, тараагч болох эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр сануулж буй.


















