Өнөөдрөөс COVID-19 ERSDEL систем хэрэглээнд албан ёсоор нэвтэрч эхэллээ
Коронавируст халдварын өртөлтийн эрсдэлийг эрт мэдээлэх COVID-19 ERSDEL систем өнөөдрөөс монголчуудын хэрэглээнд албан ёсоор нэвтэрч эхэллээ. Цар тахлын эсрэг дэлхийн нийтийн тэмцэлд хувь нэмрээ оруулах зорилгоор гар утасны үйлдлийн системийн хамгийн том нийлүүлэгч болох Apple болон Google компаниуд хамтран Exposure Notification системийг танилцуулсан. Тус систем нь ашиглаж буй иргэний нэр ус, дугаар, байршил болон бусад ямар ч хувийн мэдээллийг цуглуулахгүй, хадгалахгүй, дамжуулахгүй технологийн шийдэлтэй.



















